"Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна " номын тухай

Та Америкийн зохиолч, сэтгэл судлаач Луйз Л Хэй (Louise L Hay)-ийн "Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна" гэдэг номыг уншсан уу?

Ц,Одонтуяа гэдэг бүсгүй энэ номыг англи хэлнээс орчуулсан юм байна лээ. Би 2007 онд анх уншиж байсан. Ер нь иймэрхүү номыг ширээний ном болгоод байнга л уншиж  сэргээж байхгүй бол мартчихаад байх юм. Тухайн номоос хүн байнга өөдрөг, эерэг бодол бодож, өнгөрснийг уучилж, ирээдүйд итгэх нь амьдралаа эрүүлжүүлж анагаах, сэтгэлээ ариусгах хамгийн оновчтой арга юм гэдгийг ухаарсан.

Энэ ном "Нью-Йорк Таймс" сэтгүүлийн шилдэг борлуулалттай номын жагсаалтын тэргүүн байранд 12 долоо хоногийн турш дараалан бичигдэж, дэлхийн 25 хэлээр хэвлэгдэн 30 гаруй сая хувиар борлогдсон дэлхийн олон хүмүүст таалагдсан сайн ном бололтой. Надад ч гэсэн маш их таалагдсан.

Энэ номыг зохиогч хатагтай Луйз Л Хэй  хэдийгээр бага насандаа хүнд хэцүү амьдралыг туулсан ч гэсэн өөрийн баримталдаг амьдралын эерэг философи, эрүүлжүүлэх техникийн ачаар энэ бүхнийг даван туулж аз жаргалтай амьдралыг цогцлуулж чадсан гайхалтай эмэгтэй юм байна лээ.

Тэр байтугай ямар ч мэс засал хийлгэлгүйгээр оюун санааны болон сэтгэл зүйн олон төрлийн эмчилгээний дүнд өөрийн савны хорт хавдрыг оношлогдсоноос хойш 6 сарын дараа ямар ч ул мөргүй болтол нь арилгаж чаджээ.

Энэ эмэгтэй 27 ном бичсэн төдийгүй хүмүүсийн урилгаар очиж лекц уншиж зөвлөгөө өгөх, сургалт явуулах зэргээр өөрийн амьдралд тохиолдсон туршлага, сургамжаа бусадтай харамгүй хуваалцаж, мэдэхгүй шалтгаанаар сэтгэлийн зовлонд унаж, биеэ өвчлүүлэх байсан зуу зуун хүнийг өвдөхөөс нь урьдчилан сэргийлж, "энэ өвчин эдгэхгүй дээ" гэж цөхөрч эхэлж байсан мянга мянган хүнд сэтгэлийн тэнхээ, итгэлийн хүчээр эрүүлжүүлэхэд нь тусалж, "амьдрал гэдэг хэцүү юм, хүн гэдэг өөдгүй юм, ирээдүй гэдэг таахад хэцүү бүрхэг юм, тулгарсан бэрхшээл давагдашгүй хүнд юм" гэж сөхөрч, итгэлийн галаа бөхөөх шахсан сая сая хүнд оюуны гэрэл гэгээ, өөдрөг итгэл, хүсэл тэмүүлэл, ухаарал хайрласан буянтай хүн.

Луйз Л Хэйгийн философийн зарчмууд

  • Бид туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлага, сургамж, алдаа, онооны хариуцлагыг өөрсдөө л хүлээх ёстой.
  • Бидний бодсон бодол болгон бидний ирээдүйг бий болгодог.
  • Хүч чадлын амин сүнс Одоо цагт оршин байдаг.
  • Өөрийгөө буруутгаж, өөртөө гэмших нь хүн бүхнийг зовлонд унагадаг.
  • Хүн бүхний боддог хамгийн нийтлэг дүгнэлт бол "би тийм ч сайн хүн биш" гэсэн санаа. Энэ бол зөвхөн бодол. Бодлыг өөрчилж болно.
  • Гомдол, бухимдал, дургүйцэл, шүүмжлэл, гэмшил гэдэг бол хамгийн хөнөөлтэй зүйлс.
  • Гомдол бухимдлаа арилгаж чадсанаар хорт хавдрыг ч эдгээж чадна.
  • Хэрэв бид өөрийгөө хайрлаж чадах юм бол амьдралд бүх зүйл сайн сайхан болно.
  • Бид өнгөрснийг уучилж, хүн бүрийг өршөөх ёстой.
  • Бид өөрсдийгөө хайрлаж сурахад бэлэн байх ёстой.
  • Өнөөдрийн амьдралаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлаж, өөртөө талархаж сурах нь ирээдүйн эерэг өөрчлөлтийн гол түлхүүр юм.
  • Бид өвчин гэж нэрлэгддэг хэрэггүй зүйлсийг өөрсдөө л бий болгодог.

Эд баялаг, хөрөнгө мөнгөөр хангалуун байлаа ч сэтгэл эзгүйрч, санаа зовох зүйл бишгүй тохиолддог. Байхгүйн зовлон, бий болгохын зовлон, байгаагаа арвижуулахын зовлонд амьдралаа, сэтгэл санаагаа тушаачихаад байгаа өнөө цагт бидэнд өөр анхаарах ёстой, үнэ цэнэтэй зүйл байдаг юм гэдгийг энэ ном ойлгуулах болно.
Энэ номыг уншсанаараа Та уужирч тайвшран, өөрийгөө, бусдыг, амьдралыг илүү сайн ойлгож, хүмүүсийг хайрлан, өөртөө итгэж, өнгөрсөнөө уучилж, өнөөдрөө зөвшөөрч, ирээдүйг талархан угтаж, өөрийнхөө дотор байгаа "өөрийгөө"олоход тань тусалж амьдралд тань цоо шинэ өөрчлөлт авчрах болно гэж найдаж байна.

 

Сэтгэгдэлүүд:

1. ss_gogo | 2009-04-03 10:52:07
аанхаа олж уншнаа
сайн уу аниа
2. altargana | 2009-04-03 12:43:12
ямар гоё ном бэ, хаанаас олж болох бол...яг л ийм ном хэрэгтэй юм даа, үнэхээр үнэн юм хэлж...жишээ нь би өөрийгөө жаахан муу хүн гэдгийг одоо мэдээд байгаа ш дээ, хэхэ, заримдаа эргээд амьдралаа харахаар буруу хийсэн юм байнааа
3. Badman | 2009-04-03 13:56:51
Хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа. Ухаарч ойлгож, өөрийгөө хайрлаж амьдарна аа. Номыг нь олж уншина аа
4. Жиргээ | 2009-04-03 17:04:49
Setgeleer ariun gedeg shig iim l xumuusiin buteel arvijix boltugai!
Za, bi ch dee barag l eruul amidraltai tul unshixgui ee, eruuljuulex shaardlagagui gej uzej baina...kkk..

Xarin ter xort xavdar edgesen gedeg ch barag unen bx shuu, xun setgeleeree l...bi uvdluu geed l biye chagnaad bdag uls uvduxuus bish ch yax ve te.
5. Жиргээ | 2009-04-03 17:07:09
Uuriiguu eruuljuulmeer baival xuiten tsai, juus uugaad l...udurjinguu nam sh dee

Nuguu yavuulsan ta 4-iin xux-g xiisen, xun amitnii nudnuud tasarch unaad gereer duuren nud!
EEMERIIN DAXIJ TIIM ZURGAA BITGII yavuulaarai, gai bolsoon...kikiki...
6. ВАФЛЬ | 2009-04-03 17:17:36
тогтон тухалж уншмаар бичлэгүүдтэй шүү, та.
7. SSunday | 2009-04-04 08:51:16
Гого: Сайн, сайн уу миний дүү.

Алтаргана: Монгол руу захивал олдох байх аа. Өнгөрснөө уучил гэж зөвлөөд байгаа юм аа.

Badman: Өөрийгөө хайрлаж чаддаг хүн өрөөлийг хайрлаж чаддаг юм гэнэ лээ.

Жиргээ: Сайн уу, хөгжилтэй Жиргээчкэ. Харин хор хавдраа эдгээж чадсан гэсэн. Ямар гөх вэээ,ккк. Ойлгосонгүй. Хэхэхэ, манай 3-ын нэг нь явуулаа юу?

Вафль: Сайн уу, миний дүү. Урмын сайхан үг хэлсэнд баярлалаа. "Бурмаар тэжээхээр урмаар тэжээ" гэдэг ай даа мөн ч үнэн үг шүү. Аниа нь нисээд хөөрөөд л байна,ккк.
8. Oyuna | 2009-04-04 10:53:18
эндхийнхэн чинь одоо хавдараа эдгээсэн гээд байхыг бодоход эдгэдэг болж байгаам шиг билээ ашгүй дээ тиймээ гэхдээ эрүүл байхын нэг үндэс нь өөдрөг сайхан сэтгэл бүгдийг сайхнаар сэтгэж болно гэсэн сэтгэлээр хандах юм болов уу гэж бодож байна

Сайн уу эгч рс та 2 мээнь
9. Баяраа | 2009-04-04 11:01:32
Их хэрэгтэй ном бна даа! би сүүлийн үед Бага бандийн бичлэгийг уншиж байгаа авах юмтай өгөөжтэй бичдэг ах шүү зав зай гаргаад олж уншаарай
10. SSunday | 2009-04-04 11:33:49
Оюунаа: Аниа, рс 2 нь сайн байгаа шүү,хэхэхэ. Меессенжер жаахан гацаад л байна. Юунаас болоод байгаан бол бүү мэд.
Харин хавдрыг үүсгэж байгаа тэр шалтгааныг буюу сэтгэл зүйтэй нь сайн ажиллаад ийм амжилтанд хүрч байгаа байх даа. Манай эмч нар бас суралцаж байгаа байлгүй дээ.
Эрүүл байхын үндэс яаааг чиний хэлж байгаа чинь гэнэ шөөө.

Баяраа: Бага банди гэж ямар блогчин байдаг билээ? Чиний сэтгэгдлээр дамжаад орвол олдох болов уу?
11. ashita (зочин) | 2009-04-04 11:45:01
sain uu? Sunday egchee, goy bichleg oruuljee.
hun ooriigoo l hairladag bolchihvol, busdiig hairlaj, busdad bas hairluulj chadah yum shig sanagddag daa.
12. Oyuna | 2009-04-04 13:20:19
манай эмч нар сайн даанч техник жаахан тиймэрхүү дээ уул нь манайд төслөөр их хэмжээний дойлуур орж ирдийн аваарай гээд даанч манай их идэгчид чанар муу хоногийн насгүй юм аваад манийгаа алаад хаячих гээд байдгийн гэхдээ одоо өөрчлөгдөө байлгүй дээ
13. Oyuna | 2009-04-04 13:21:05
нээрээ мэссэнжэр яагаад байгаан бол
14. tsets31 | 2009-04-04 13:32:52
hi ene nom nadad bgaa naizaasaa avsan yum shuud l nudend tyssan bi odoo ynshij bgaa ix saixan nom bn lee
15. *NICE LADY* | 2009-04-04 16:15:35
olj unshinaa, ingehed ta huurhun ania bna lee shde...
16. amanjinka | 2009-04-04 18:56:13
сайн уу аниа ойрдоо еөөөөр таарсангүй шүүү
17. Баяраа | 2009-04-04 18:59:52
Бага бандь ерөнхийлөгч нэг хэсэг хийсэн ш дээ сахалтай ах хүү яагаав?
18. Энгийн үг | 2009-04-04 19:13:10
sain uu? uneheer goyo nom shuu bi bas blogtoo tavisii shdee hehe hoyuulaa oiroltsoo si-onirholtoi ni medegdeed bdiimaa hehe
19. lotus_zs | 2009-04-04 19:24:05
za mgld ochood olj awch shireeniihee nom bolgonoo hun er ni ih positive bodoltoi bh estoi yum shuu.bie bieniigee muulhad hurtel oort ni l ergeed muu energy uusch bdag gedeg
20. SSunday | 2009-04-05 02:05:20
Ашита: Сайн, сайн уу, миний дүү. Дүү шинэ зохиол биччихсэн үү? Эгч нь танайхаар бууж мордож амжаагүй л явна,ккк. Тэгж байгаад зочилно ооо.

Оюунаа: Манай эмч нар бие махбодитой нь сайн ажилладаг боловч өвчтөнийхөө сэтгэл санаатай сайн ажиллаж чадахгүй байх шиг санагдаад байдгийн шд.
Мессенжер үү? Нетийн хурдаас болоод байгаан болов уу гэж оношлоод байгаа.

Цэц31: Их сайхан ном байгаа биз? Дахин дахин уншиж сэргээгээд баймаар юм шиг байна лээ. Бас дасгалуудыг ь айн ажиллаад.
21. SSunday | 2009-04-05 02:19:46
*NICE LADY*: Олж уншаарай, миний дүү.

Ама: Сайн, сайн уу, миний дүү. Харин чи бид 2 тааралдахгүй л байна,ккк.

Баяраа: Хэхэхэ, экс ерөнхийлөгч Багабанди гуайг хэлээд байсан юм уу? Би бодохдоо хэн нэгэн блогчныг тэгэж нэрлэдэг юм байх гэж бодоод,ккк.
Багабандийн гуайн бичсэн зүйлсийг хаанаас олж уншиж болох вэ?

Энгийн үг: Сайн, сайн уу, миний дүү. Харин чи бид 2-ын сонирхол төстэй юм байна лээ шд. Уншсан номууд нь хүртэл ижил,ккк.

lotus_zs: Тэгээрэй, миний дүү. Хүний сайн талыг эхэлж олж харахыг хичээгээд байвал, тийм ээ.
22. Баяраа | 2009-04-05 02:23:37
mglclub.com гэж мэдэхүү та? тийшээ орвол байгаа!
23. SSunday | 2009-04-05 03:10:55
Баяраа: Баярлалаа, тийшээ ороод уншина аа.
24. amanjinka | 2009-04-05 03:14:58
за одооо тааааарчихлааа хэ хэ
25. SSunday | 2009-04-05 04:40:26
Ама: Харин тэглээ, хэхэхэ.
26. *САЙХАН САНАА* | 2009-04-06 09:08:54
эгээ мээнь блогт маань үнэтэй сургааль хайрласанд талархаад барашгүй ээ...

энэ номыг харж байсан юм байна .. хэхэ. нэг хэсэг хэрхэн мөнгөтэй болх уу. хэрхэн залуу өөртөө татахуу гээд л уншиж байснаа орхисон тул.. яаг тиймэрхүү байх гээд анзаараагүй л юм байна.. номын санд таарвал авчихна аа...

хөөрхөн цэцэгтэй гэрт ч чимэг юм байна гэвэл та ч зад загнах байХ ДАА.
27. amor | 2009-04-06 19:04:29
над мэтийн мөнхийн согтуу яваа нөхөд энэ номыг уншвал үр дүн гарах болтой.
нээрээ нойргүй донтож ном уншиж дуусгахсан.
28. amanjinka | 2009-04-07 05:56:51
САЙН УУ АНИА ХЭ ХЭ
29. embi | 2009-04-07 09:22:41
хэ хэ толгой дохиод л суучихлаа. ЭНэ номыг олж уншнаа
30. migaa (зочин) | 2009-04-07 21:51:16
uneheer goy nom shuu. bi louise l hay-iin 2 nomiig ni unshsan setgeld yum ulddeg goy avuushtai nom shuu, bugd unshaad uurchlugduurei.
31. Ангараг | 2009-04-08 05:17:00
Бас нэгэн гоё ном бололтойдог. Танаас авсан нөгөө номоо умшиж байгоо. Эд дундаа яваа. хэхэ,
32. Монгол Зон | 2009-04-08 07:18:10
hi there,
33. Монгол Зон | 2009-04-09 06:09:09
hi
34. SSunday | 2009-04-10 07:36:12
Сайхансанаа: Хэхэхэ, үнэтэй сургаал байхдаа яахав дээ. Эгч нь бодсоноо л хэлсийн. Үнэлэгдсэн бол болоо шдээ.
Хэхэхэ, хавтсандаа гоё цэцэгтэй юм гээд гэрээ чимэх гэж авах гээд байгаамуу? Тоглоод л. Умш, умш, миний дөөө.

Амор: Хэхэхэ, яагаад мөнхийн согтуу гэж? Ажилдаа ядрад унтаад байгаагаа хэлж байгаа юм уу?
Бага байхад ч номонд донтоод шөнөжингөө унталгүй уншдаг л байлаа. Одоо ч тэр зан үгүй болжээ,ккк.

Ама: Сайн хүүхэд шөө. Дандаа мэнд мэдэж явдаг.

Эмби: Олж уншихад илүүдэхээргүй ном юм шиг санагдсаан.Олж умш умш.

Ангараг: Тийм, бас нэг гоё ном. Наад номоо хэд хэд уншчих.

Бут: Сайн, сайн уу, найз аа.
35. monjigo | 2009-04-10 07:56:16
saihan nom bna aa olood unshchih yumsan, oird net yum unshihaasaa iluu nomiig nomoor ni unshih hobbytoi bolood bgaa
36. SSunday | 2009-04-10 08:01:35
Мигаа: Гоё ном тийм ээ. Чи "Танд тэнгэрлэг их хүч бий" гэдэг номыг нь уншсан уу, тээ? Бас гоё ном байна лээ.
37. SSunday | 2009-04-10 08:03:27
Монжиго: Сайн уу, миний дүү. Ном унших ч бас сайхан шүү. Дүү ойрдоо зав муутай байгаа юм уу? Блогтоо шинэ бичлэг хийхгүй байгаад байх юм.
38. nn (зочин) | 2009-10-07 10:30:32
Hi.ene nom ih goy nomldoo.ta buhen bugd unshaarai.ghdee bas ene hunii bichsen tand tengerleg ih huch bii gedeg nom bas ih goy nom shuu teriig unshaarai.bi ter nomiig unshaad l amidral gedeg ymr amttai ymr goy zuil bolhiig medersen uneheer aguu ih uurchlultiig hiij chadh erch huch ugsun sain nom shuu.ene dashramd nomiin orchuulagchid bayr hurgej talarhsnaa ilerhiily.
39. SSunday | 2009-10-09 08:44:02
nn: Сайн, сайн уу. Харин тийм, энэ ном их сайхан ном. Луйз Л Хэй-гийн "Танд тэнгэрэлэг их хүч бий" гэдэг ном нь бас их сайхан ном доо.
Номыг уншаад өөртөө мэдэрч ухаарч үр шимийг нь амсана гэдэг чинь үнэхээр гайхалтай зүйл шүү дээ. Чамд баяр хүргэе ээ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.