Хүч чадал одоо цагт л байдаг

Бидний ихэнх нь яаж амьдрах ёстой талаар хэтэрхий олон, хатуу чанга дүрмүүдийг бий болгодог. Бид тухайн мөчид, ямар нэг зүйлийг хамгийн зөв гэж бодсоноороо, өөрийнхөө боломжоор, чадлынхаа хэрээр хийж байснаа, эсвэл хийж байгаагаа буруутгах ёсгүй.  Хэрэв бид тухайн үед илүү ихийг мэддэг, чаддаг, боломжтой л байсан бол илүү сайнаар л хийх байсан шүү дээ.  Тиймээс байгаа байдлаа үгүйсгэж, өөрийгөө чамлаж, буруушаана гэдэг огт хэрэггүй зүйл.  "Эр хүн уйлдаггүй", " Эм хүний үс урт, ухаан богино". Аая яа яа. Амьдралыг ямар их хязгаарласан, ямар их хатуу дүрэм гээч вэ?

Өнөөдрийг хүртэл таны туулж өнгөрүүлсэн амьдралын туршлага бол тэр чигээрээ таны урьд өмнө бодож байсан бодол итгэлээс бий болсон зүйл. Тэдгээр нь таны өчигдөр, өнгөрсөн долоо хоног, өнгөрсөн жил, эсвэл 10, 20, 30 жилийн өмнө ярьж, хэлж, бодож, итгэж байсан тэр бодлуудаас үүдсэн зүйл. Гэхдээ энэ бол таны өнгөрсөн амьдрал, нэгэнт болоод өнгөрсөн зүйл. Энэ цаг мөчид буюу одоо юу хамгийн чухал вэ гэвэл та юу бодож, юунд итгэхээ өөрөө сонгох боломж юм. Юу хэлэхээ ч бас. Таны одоо бодож байгаа бодол, итгэл, үг хэл тань таны ирээдүйг бий болгоно. Таны хүч чадлын амин сүнс зөвхөн одоод л оршин байгаа бөгөөд энэ хүч чадал таны маргаашийг, ирэх долоо хоног, ирэх сар, ирэх жилийг, ирэх цаг хугацааг бүтээнэ.

1.Гомдол, бухимдал, буруутгал, шүүмжлэл, айдас,болгоомжлол гэсэн хэдэн зүйл бидний амьдрал, эрүүл мэндийг доройтуулж биеийг өвчлүүлдэг. Энэ мэдрэмжүүд амьдралд болж өнгөрсөн зүйлүүдэд өөрөө хариуцлага хүлээхгүй, хэн нэгнийг буруутгах сэтгэлээс урган гардаг.

Шинжлэх ухааны түвшинд нотолсон зарим жишээнээс дурдвал: Удаан хугацаанд тээсэн гомдол биеийг аажмаар идэж, өмөн үү өвчнийг үүсгэдэг. Бас байнга шүүмжлэх нь үе мөчний өвчинг үүсгэдэг. Өөр өөрийгөө буруутгаж гэмших нь өвчлөх гол шалтгаан болдог. Айдас гэдэг үс халцрах, яр шарх гарах, ходоодны шархтай болоход шууд нөлөөлдөг.

Уучлан өршөөж, гомдлоо мартах нь өмөн үүг ч зогсоож чаддагийг би бас олж мэдсэн. Энэ нь хэтэрхий хялбар санагдаж болох юм. Гэхдээ л би үүнийг үнэхээр өөрийн биеэр үзэж мэдэрсэн.

2.Өнгөрсөнд хандах хандлагаа өөрчил. Өнгөрсөн гэдэг нэгэнт болоод дууссан зүйл. Түүнийг бид одоо өөрчилж чадахгүй. Харин бид өнгөрсний тухай бодлоо өөрчилж чадна. Өмнө нь хэн нэгэн бидэнд муу зүйл хийж, гомдоосны төлөө өнөөдөр бид өөрсдийгөө шийтгэнэ гэдэг хичнээн тэнэг хэрэг билээ. Өнгөрсөнөөс өөрийгөө чөлөөлөхийн тулд өөрийгөө болон бусдыг ч өршөөхөд бэлэн байх ёстой. Таны хувьд өршөөхөд хамгийн хэцүү санагдаж байгаа тэр хүн бол таны өөрөөсөө холдуулахыг хамгийн их хүсч байгаа хүн мөн. Хэн нэгнийг өршөөнө гэдэг ердөө л түнийг орхино, явуулна, өөрөөсөө холдуулна гэсэн үг. Энэ бол түүний өөдгүй зан чанарыг уучилна гэсэн үг биш. Зүгээр л юутай хээтэй тэр чигээр нь хая гэсэн үг. Бид яаж өршөөхөө мэдэхгүй байж болно. Бидний хийх ёстой зүйл бол өршөөхөд бэлэн байх л явдал юм. Харин хорвоо ертөнц яах тухайг өөрөө мэдээд учрыг олно.

3. Хэрэв бид өөрсдийгөө байгаагаараа хүлээн зөвшөөрч, хайрлаж чадвал амьдралд бүх зүйл эерэгээр эргэнэ гэдгийг би олж мэдсэн. Бидний эрүүл мэнд сайжирч, мөнгөтэй болж, бидний харилцаа ойлгомжтой, эерэг болно. Өөрийгөө хайрладаг хүмүүсийн бие нь хүртэл тэднийг хайрладаг юм. Эзэн нь биеэ хайрлавал бие нь эзнээ хайрлана гэсэн үг юм. Өөрийгөө хайрлах хайр миний хувьд өөрийгөө хэзээ ч дахин шүүмжлэхгүй байхаас эхэлсэн. Шүүмжлэл гээч биднийг өөрчлөлтөөс ухрааж, нэг байранд нь хүлж, цоожилж байдаг зүйл. Өөрийгөө ойлгож уян хатан хандах нь тэр хүлээс цоожноос гарахад тусалдаг.

Та олон жил өөрийгөө шүүмжиллээ. Тэгээд юу ч өөрчлөгдөөгүй байгааг хар даа. Тэгвэл өөрийгөө зөвшөөрөөд дэмжээд үз л дээ.

Луйз Л Хэй "Та өөрөө өөрийгөө эрүүлжүүлж чадна" номоос

Сэтгэгдэлүүд:

1. Oyuna | 2009-04-09 13:08:33
өөрөө өөртөө итгэж өөрийнхөө амьдралыг өөрөө зөв сонголт хийгээд явбал нь алдаа оноо нь тэнцэнэ шүү дээ
2. Болжмор | 2009-04-10 08:18:10
Та олон жил өөрийгөө шүүмжиллээ. Тэгээд юу ч өөрчлөгдөөгүй байгааг хар даа. Тэгвэл өөрийгөө зөвшөөрөөд дэмжээд үз л дээ.....
...энэ үгийг олон номноос олон янзаар боловч нэгэн зүйлийг өгүүлэн бичсэнийг уншаад дүгнэлт хийх болсон...Баярлалаа
3. Chabu (зочин) | 2009-04-10 08:26:11
huseh yum bol huch chadliig ongorsnoos bas avdag yum daa, ug ni. ovog deedsiinhee ariun ongonoo deeree zalsan hoh mongolchuud todiigui, busad undestenguud ch ongorsnoos asar ih huchiig avan ashiglasaar irsen.
ene bol haritsanguin onol ch bish, bodit setgeliin huch l dee. Itgel naidvariin huch tetgehee hurvel heden ueer ni tejeedeg dee.
jaahan eserguutssen yum shig bichchihev uu? uuchlaarai.
4. embi | 2009-04-10 16:25:55
би өөртөө хайртай хэ хэ
5. SSunday | 2009-04-11 02:25:13
Оюунаа: За, мэдлээ, миний дүү.

Болжмор: За, тэгье ээ, миний дүү.

Бут: Зүгээр зүгээр, уучлал гуйх юу байсан юм бэ. Хн өөрийнхөө бодсон санасныг яагаад чөлөөтэй илэрхийлж болохгүй гэж?

Эмби: Сайн байна шдэ. өрийгөө хайрлаж сурна гэдэг том зүйл юм шиг байгаан.
6. Монгол Зон | 2009-04-11 02:28:31
thank you for your undestanding,
7. танхил (зочин) | 2009-04-11 02:41:11
баярлалаа
8. SSunday | 2009-04-11 03:30:49
Бут: Соёлтой шүү, миний найз.

Танхил: Баярлалаа.
9. delgeen | 2009-04-11 03:37:47
sain uu minii naiz chi yamar surguulid yavaad baigaan be ene chinii geriin daalgavar yumuu xi xi
10. amanjinka | 2009-04-11 03:45:22
уучилан өршөөх гэдэг ч мундаг том энэрэл хайр дааа...
11. apabst | 2009-04-11 06:25:29
сургамжтай зүйл байна баярлалаа...
12. ss_gogo | 2009-04-11 06:32:57
аниа их гоё гоё юм бичнэ шүү
баярлалаа аниа
13. altargana | 2009-04-11 13:50:49
ёстой нэг...хэрэгтэй юм бичдэг бүсгүй шүү, өөрийгөө шүүмжлэхээ болилоо
14. Julia_976 | 2009-04-11 13:59:09
Би өөртөө итгэдэг.
15. nogunaa (зочин) | 2009-04-11 23:25:27
shan blog bna amjilt husey
16. SSunday | 2009-04-12 02:08:41
Дөлгөөн: Найз нь ийм сургуульд үргэлж сурдгийн шдэ. Одоо хүн төрөлхтөн өөрийгөө нээх, өөртэйгөө ажиллаж сурах руу яваад байх шиг байна шдэ.

Ама: Харин тийм юм байна аа. Уучилж сурмаар байна.

apabst: Харин мэдүүштэй зүйл юм уу гэж бодоод оруулсан юм. Баярлалаа.

Гого: Баярлалаа, шүлэгч дүү минь.

Алтаргана: Баярлалаа. Харин би ч гэсэн өөрийгөө шүүмжлэхээ болиод, өөрийнхөө сайн талыг олж харж магтаад байгаа,ккк.

Julia_976: Маш зөв. Сайн байна, миний дүү.

nogunaa: Баярлалаа.
17. monjigo | 2009-04-12 02:33:06
surgamjtai saihan yum bichjee, uneheer ooroo ooriigoo oorchloh tsag bolson gej bi bas bodood l bgaa yum, oodrog yum bodno oo gej Bayarllaa ania
18. Ангараг | 2009-04-12 02:43:27
Их юм бодож, түүндээ шаналахын бол ходоод өвддөг болчдын билээ ш дэээ... хэхэ,
Бурхан захиалсныг чинь л өгдөг гэж үнэн шүү.
19. Ангараг | 2009-04-12 02:44:23
Хөөрхөн Булганаа, сайхан ээжий хоёр баярын мэнд ээ. Үнсиййййй...
20. SSunday | 2009-04-12 03:09:13
Монжиго: Талархсанд баярлалаа, миний дүү.

Ангараг: Хэхэхэ, миний хөөрхөний төрсөн өдөр гэж би чамд хэлж байсан бил үү? Өчигдөр гэртээ эмдэглэсэн гэжийнлээ. Ангийнхаа 5 охин, бас гэрийнхэнтэйгээ.Ах эгч нь зургийг нь явуулна гэсэн.
21. Ангараг | 2009-04-12 03:18:51
Дүү нь далдыг хардын ш дэ,кккк,,,
Хэдүүлээ энд тэмдэглэнэ ээ бас.
22. SSunday | 2009-04-12 03:35:19
Ангараг: Тийм юм шиг байна,ккк. Чамд үзүүлж байдгийн бил үү? хэхэхэ.
23. Ангараг | 2009-04-12 03:43:04
Хүсүүл татгалзах юун...лол...
24. Oyuna | 2009-04-13 14:06:29
хөөрхөн охинд нь төрсөн өдрийн баярын мэнд хүргэе, ээжид нь бас аз жаргал хүсье
25. Сарнайха | 2009-04-13 22:17:22
энэ номыг л олж умший
26. SSunday | 2009-04-14 03:49:50
Ангараг: Аан нээрээ би чамд ярьсан шдэ,ккк. Мартаж санаад байна аа, хэхэхэхэ.

Оюунаа: Баярлалаа, миний дүү.

Сарнайх: Тэгээрэй, миний дүү.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.