Нээрээ хэн дараагийн "American Idol" болно гэж бодож байна?
Би дараа дараагийн 7 хоногуудад Anoop Desai, Lil Rounds, Matt Giraud нар ээлж дараалан хасагдах байх гэж таамаглаж байгаа. Хоолойны чадал, дуу сонголт, шүүгчдийн үнэлгээ, үзэгчдээс авах саналын тоогоор нь ийм дүгнэлт хийж байна л даа.
16 настай Allison Iraheta маш чадалтай хоолойтой боловч үзэгчдээс авах саналаар ямагт дутаж сүүлийн 3-т хоёр ч удаа орж байсан болохоор топ 3-т үлдэж арай л чадахгүй болов уу гэж таамаглаж байгаа. Гэхээ топ 4-т үлдэж чадна гэж найдаж байгаа.
Топ гуравт Danny Gokey, Kris Allen, Adam Lambert гурав үлдэж дараагийн " American Idol"-оор яалт ч үгүй Adam Lambert тодорно гэж бодож байгаа. 1982 онд төрсөн 27 настай Лос-Анжелесийн хүү Adam Lambert өөрийнхөө хоолойны чадлыг харуулсан зөв дууг ямагт сонгож дуулж чадаж байгаа бөгөөд түүний хувцаслалт, үзэгчтэйгээ харьцах чадвар гайхалтай сайн, шүүгчдээс ямагт эерэг үнэлгээ авч чаддаг. Би ч Adam Lambert-ийн үнэнч фэн болоод байгаа.
Та хэнийг болох байх гэж таамаглаж байна вэ? Мөрийцөх үү? хэхэхэ.


Сэтгэгдэлүүд:
Аниа сайн уу, Аллисон бол гайхамшигтай хоолойтой охин доо, аялгуу түүний хоолойноос урсан гардаг болов уу гэж бодогддог юм хэхэ
Даанч наана чинь хэн түрүүлэхийг мэдэхгүйм байна өө хихи
манай энд германы оддын эрэлд бас гарааал бгаа хэ хэ
Бут: хээхэхэ, Simon Cowel эсвэл Randy Jackson гээч,ккк.
100$-оор барья, яг шүү.
Оюунаа: Сайн, сайн уу, миний дүү. Харин тийм ээ, Аллисон байгалаас заяасан хүчирхэг сайхан хоолойтой охин байна лээ.Гайхамшигтай гэхээс өөр юу ч хэлэх вэ дээ. Дөнгөж 16-хан настай юм чинь тэр их юм дуулгах байх ооо.
Луза: Тийм бил үү? хэхэ. Дүү олон гоё зохиол бичсэн харагдаж байсан. Одоо нэг мэдээд авсан, ороод салахгүй ээ,ккк.
Энэ жилийн Германыхд лав олигтой дуулдаг нэг ч байхгүй байна лээ. Эсвэл үзэхгүй байгаа болохоор ч тэгж байж магад.
Харин эхнээс нь тасралтгүй үзэж байгаа шоу бол Germany´s next Top Model. Одоогоор уйдаагүй, алгасалгүй үзэж байгаа нь ккк
apabst: Шоуг эхнээс нь тасралтгүй үзэхгүй бол хэн нь сайн нь бас нээх мэдэгддэггүй юм шиг санагдаад байдгийн шд.
Чи бид 2 адил сонирхолтой юм байна шд. Би бас "America's next top model"-ыг байнга үздэг юм. Гоё шоу шүү, тийм ээ.
manai end bolood, suulchiin 5 uldsen bgaa, 3 ni dajgui shuu!
BI ALGASAXGUI UZDIIN
neg gomotoi, ter ix egduutei...xixixi
Жаргаа эгдүүтэй гээл гүйгээд байв чи бид 2ыг сонирхохгүй гэжийлээ хаха
Монжиго: Надад ч гэсэн тийм бодол бас төрсийн шүү,ккк. Хумсаа, нүдээ будаад л, нарийхан өмд өмсөөд л үү,ккк.Гэхдээ дуучин залуус буддаг байх гэж бодсийн шд.Орост дуулж байгаа Амархүү хүртэл хумсаа буддаг юм байна лээ шд. За тэр нь чиг яахав. Үнэхээр сайхан дуулдаг залуу даа, тийм ээ.
Оюунаа: Гомо юм бол юу гэж эмэгтэй хүн сонирхох вээ дээ,тээ.
Ангараг: Еээ хөөрхий дөө. Энэ хүүхдийг ТВ үзүүлдэг болгохынсон. Эмээтэй нь очиж уулзадгиймуу, яадгийн,ккк.
Бут: Хахаха, эсэргүүний үлдэгдэл. Ингэж л хэлнэ дээ чи, хахахаха.
Аризонагийн Conway хотынхон нутгийнхаа Kris хүүдээ үнэхээр сайн санал өглөө гэж бодож байна.
Нэтэд бичсэн сэтгэгдлээс харахад над шиг сэтгэл дундуур хүмүүс олон л байх шиг байна лээ. "Adam Kris-ээс 10 дахин илүү авьяастай шдэ. Америкчууд минь больж үз" гэх мэтээр сэтгэлийн үгээ бичсэн байна лээ.
Сэтгэгдэл үлдээх: