Оюун санаагаа цэнэж, сэтгэлээ ариусгах буюу гэрээ цэвэрлэх

Хэрэв та ажлын өрөөгөө эсвэл гэртээ их цэвэрлэгээ хийхдээ өрөөнд байгаа бүх зүйлийг нэгбүрчлэн үздэг. Өөрийнхөө хайртай дуртай, зарим зүйлээ арчиж зүлгэн улам өнгөлөг сайхан болгож буцааж тавина. Харин зарим зүйлсийг засаж сайжруулах хэрэгтэй гэдгээ анзаарч авна. Гэтэл зарим зүйлс дахин хэрэглэгдэхээргүй хуучирч муудсан, эсвэл огт хэрэгцээгүй болсон байх тул хаях хэрэгтэй болдог. Хуучин сонин сэтгүүл, хагарсан аяга шаазанг хогийн саванд хийхээс өөр аргагүй.

Тэдгээр хэрэгцээгүй зүйлссийг хаяхдаа бид хэзээ ч харамсаж халагладаггүй. Хэрэггүй зүйлсээ хаяж, гэр орноо цэвэрлэхэд юунд нь уурлах билээ.

Энэ бол оюун бодлоо цэнэж, сэтгэл санаагаа ариусгахад ч ижилхэн үйлчлэх хууль. Бодол санаанаасаа аль хэдийн үлдэн хөөх ёстой хуучин итгэлүүдийг гаргаж хаяхад уурлах хэрэг байхгүй.

Та ингэхэд өнөөдрийнхөө хоолыг өчигдрийн хаясан үлдэгдлээсээ ухаж, өвдөл цөвдлийг нь ашиглаж бэлддэггүй биз дээ?

Түүнтэй адил маргаашийн амьдралаа өчигдрийн гунигтай дурсамж, төөрсөн итгэлээрээ бүтээхийг хүсэхгүй байгаа биз дээ?

Хэрэв ямар нэгэн бодол, итгэл танд хэрэг болохоо нэгэнт больсон бол түүнийг орхи!

Нэг итгэсэн бол түүнд үүрд итгэх ёстой гэж бичсэн ямар ч хууль хаана ч байхгүй.

Дасгал

Цагаан цаас аваад түүн дээр ээж, аавынхаа "буруу" гэж хэлдэг байсан зүйлсийг жагсаан бичих. Ямар ямар сөрөг мэдээллүүдийг бид сонсдог байж вэ? Аль болох олныг санах хугацаа өөртөө гарга. Үүнийг хийхэд хагас цаг тохиромжтой байдаг юм. Жишээ нь: Тэд мөнгөний талаар юу гэж хэлдэг байсан бэ? Чиний бие галбирын талаар? Хайр сэтгэл, үерхэл нөхөрлөлийн талаар? Чиний авьяасын тухайд? Чамд хэлдэг байсан тэдний үгэнд ямар сөрөг мэдээлэл агуулагдаж байсан бэ? Тэдгээрийг бичсэний дараа тэр жагсаалт руу харж байгаад " Миний итгэл эндээс л төржээ" гэж хэлээрэй. Дараа нь өөр нэгэн хуудас цаас аваад арай гүнзгийрүүлэн бичье. Өөр хэнээс сөрөг мэдээлэл, сөрөг санаа сонсож байсан бэ? Хамаатнууд, багш нар, найзууд, удирдлага, сүмийнхнээсээ ... гэх мэтчилэн бүгдийг бич. Энэ хоёр хуудсыг хараад та далд ухамсраасаа, толгойноосоо авч хаях бодол, төөрөгдлүүд бичээстэй байгааг олж харах болно.

Луйз Л Хэй "Та өөрөө өөрийгөө эрүүлжүүлж чадна" номоос

 

Сэтгэгдэлүүд:

1. @ngarag (зочин) | 2009-04-14 06:42:54
Болж бас чаддагсан бол зарим нэгэн юмыг баллуурдахсан...
2. monjigo | 2009-04-14 06:47:47
harin tiimee, sanaa setgelees ter chigt ni gargaad haychihmaar, ustgaad haychihmaar yumnuud zondoo l bhiin, joohon setgel evgui bolohoor l sohogdood zuhalzaad garaad irehiin, saihan zovlolgoo bna aa, ene nomiig l saihan olood unshchih yumsan ta tur zeelehgui beez geed davarchihval yadgiin bol...
3. SSunday | 2009-04-14 06:57:56
Ангараг: Дасгал хийж дахин дахин өөртэйгөө ажиллавал хэрэггүй зйүлсээ бодол санаанаасаа авч хаяж болдог гэж зөвлөөд байх юм. Оролдоод үзвэл яасан юм бэ?

Монжиго: Хөөрхөн дүү дараагийн уулзалтан дээр уулзахаараа аниа нь энэ номыг чамд авчраад өгье л дөө. Болно шдэ.
4. Орнелла | 2009-04-14 07:01:45
Энэ мөн гүн ухаанлаг бүсгүй дээ
5. delgeen | 2009-04-14 07:02:50
za turshaad vznee xi xi
6. SSunday | 2009-04-14 07:07:22
Усны хувилгаан: Сайн уу, бүсгүй. Харин чамаар л шинжлэх ухааны үндэстэй гүн ухааныг заалгамаар санагдаад байгаам даа. Миний мэддэг юм маруухан, сонирхогчийн түвшингээс хэтрэхгүй.

Дөлгөөн: Хэхэхэ, би бас туршиж үзэж байгаа.
7. Жиргээ | 2009-04-14 07:07:50
aa..aan..xixixi magtax gesen chini nomnoos bsan yumuu, za za neleen bodoj bj bichix baixaa, yu gedeg bailaa baiz!:::KKK:::

aixtar orchuulax yumoo!
8. SSunday | 2009-04-14 07:10:49
Жиргээ: Хэхэхэ, би өөрөө бараг нийтлэл бичих нь ховор доо. Таалагдсан, хүнд хэрэгтэй болов уу гэснийгээ номноос хуулаад оруулчихдгийн шдэ.
9. Жиргээ | 2009-04-14 07:15:37
Zugeershd, zarim ni xunii tsag zav ursen yum bichsen bdag yum!

ene chini zugeer zuvluguu bainaa.

Ter nuxursug xoshin zurag uzsen uu?
ta 4-iin xuxund olon nud unasan shuu dee!
10. Oyuna | 2009-04-14 07:50:43
нээрээ л цаг хугацааг буцааж болдог бол нь зарим нэг ээждээ хэлсэн гашуун үгээ буцаагаад амандаа хийгээд залгичих юмсааан гэж..
11. SSunday | 2009-04-14 10:01:21
Жиргээ: Аль? Бид 4-ийнх гэж тусдаа бичлэг байгаа юм уу? Сүүлийн компаний тухай бичлэгийг чинь бол үзсэн үөөө. Тэрнээс ангидаа өөр бичлэг байгаамуу? Үзье байз. Энэ хүүхэд бас ямар юм сэдсэн байгаа бол?ккк.
12. embi | 2009-04-14 15:44:09
зарим новшын бодлууд ухаан санаанаас арчигдахгүй юм. Ер нь бол байж л байх бололтой юмаа
13. SSunday | 2009-04-15 03:44:59
Эмби: Би л лав сайн сайхан зүйлийг аль хэдийн мартсан мөртлөө муу зүйлийг олон жил өнгөрчихөөд байхад л мартаж өгөхгүй байгаад байгаам даа.
14. *NICE LADY* | 2009-04-15 19:00:26
angaragtai sanal niiljiinaa, boldog bol zarim negen zuiliig shtriihtehsen...
15. ВАФЛЬ | 2009-04-15 21:26:53
зорин байж ороод, тухлан сууж умшинаа хө...тэгжаагаад.
16. Жиргээ | 2009-04-16 08:43:51
AA arai ch dee ter nuxursug xoshin zurag uzeegui yum uu daa!
17. toopy | 2009-04-16 08:51:31
za uuchlaarai bichlegiig bol guilgeel yavtsan bi zarimdaa bododiin nomnii ugnees amidral iluuhen uzsen eejiin ug esvel ter egchiin ug unened oirhon tusaad oilgohod arai oirhon baidag ch yum shig l buruu seegii uldeesen bol uuchlaarai hu hehe seegii dagaad namirad tavtsan shuu hehe
18. Орнелла | 2009-04-16 09:02:28
Сайн уу, Сундай?
19. Hilde | 2009-04-19 17:53:18
Сайн уу Сандэй эгч?
Хийж болохоор дасгал байна... i'l try it
20. SSunday | 2009-04-20 11:00:07
*NICE LADY*: Хэхэ, нэаэрэ штрих гэж буянтай зүйл байдаг байж билээ. Буруу бичингүүт шртихдээд л зөв болгоод биччихдэг.

Вафль: за тэгээрэй

Жиргээ: Сооррий, үзээгүй шдэ,

toopy: Энэ номыг тогтож уншвал үг бүр нь их утга агуулсан юм байна лээ. Монгол хэлээр сайн орчуулсан ном гэж надад санагдсан.
Шинжлэх ухааны онолын хэллэгүүд биш энгийн зүйл болохоор тийм хөндий хоосон санагдаагүй шдэ. Гэхдээ хүн болгон адилхан бодох албатай биш л дээ. Энэ зөвхөн миний л бодол.

Усны хувилгаан: Сундуй нь сайн байгаа, хэхэхэ.

Hilde: Сайн, сайн уу, миний дүү. Чи уншчихсан биз дээ? Дасгалуудыг нь хийсэн үү? Тэг, тэг, хийгээд үз.
21. Nini | 2009-04-26 15:42:45
Баярлалаа хө. Үзнээ өөрийгөө.
22. SSunday | 2009-05-01 02:49:28
Нини: Тэгээрэй, хөө.
23. Сарнайха | 2009-05-09 09:51:54
миний гэж бодсон бүх зүйлд л миний энергийн тодорхой хувь нь шингэсэн бдг гэлүү, олон хэрэггүй новшноосоо даруй салж алдагдсан энергиэ эргүүлж авахыг бодоод жилдээ 2 удаа "их хаялт" явуулдийшд ккк
24. solongon | 2009-06-20 08:21:23
Бодоод байсан чинь хэд хэдэн юм байгаан байна шүү хэрэгжүүлнээ
25. SSunday | 2009-06-21 04:20:43
Сарнайха: Жилд 2 удаа их цэвэрлэгээ хийдэг гэдэг чинь мундаг авууштай туршлага байна шүү.

Солонгон: Сайн уу, миний дүү. Хэд хэдэн зүйлээ хэрэгжүүлээрэй.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.