"Дунд сургуульд дайн эхэлсэн өдөр, дайнд оролцсон хүмүүсийн нэр, он, сар, өдрийг цээжлүүлэх нь үнэхээр утгагүй. Энэ бол зүгээр оюуны энерги, эрч хүчийг хэрэггүй зүйлд зарж гарздаж байгаа хэрэг. Түүний оронд хүүхдүүдэд оюун санааны тухай, тархи хэрхэн ажилладаг тухай, мөн санхүүгээ хэрхэн сайжруулах, мөнгийн хэрхэн зөв зарцуулах, яаж нөхөрлөлийг бий болгох, хүмүүстэй хэрхэн харьцах, сайн эцэг, эх байхын тулд яах ёстой, өөрийгөө хэрхэн хайрлах, өөртөө хэрхэн итгэлтэй болох, өөрийгөө яаж үнэлэх тухай хичээл заахсан.
Та бүх үеийн хүмүүс сургуульд ийм хичээлүүдийг тогтмол заалгасан бол ямар байх талаар төсөөлөөд үз дээ.
Тэгсэнсэн бол бид илүү ухаалаг, илүү дөлгөөн, юунд итгэж, юу бодохоо зөв сонгодог, өөдрөг, найрсаг хүмүүс байхсан.
Тэгсэнсэн бол бид санхүүгийн асуудлаа шийдвэрлэж мөнгөний төлөө биш, мөнгийг өөрийнхөө төлөө ашигладаг уужуу тайван, баян чинээлэг хүмүүс байхсан. Тийм эцэг эх хүүхдээ ч бас ингэж өсгөн, тэдэнд хэрэгтэй зүйлсийг зааж чаддаг байхсан.
Гэхдээ мэдээж хичээлээр олгогдох боломжгүй, хувь хүний өөрийнх нь онцлог чанарууд гэж бий..." гэж Луйз Л Хэй өөрийнхөө номон дээр бичжээ.
Би ч гэсэн үүнтэй санал нэг байна. Амьдралд нэн тэргүүний хэрэгтэй, чухал зүйлсийг хүүхдүүдэд зааж сургаж, чадвар эзэмшүүлж гаргаж байгаасай. "Хүн бүр математикч болох албагүй ч хүн бүр эцэг эх болдог" гэдэг үг мөн ч их утга учиртай үг байгаа юм шүү.


Сэтгэгдэлүүд:
юм цээжлүүлж, тоо бодуулж, монгол хэлни йдүрэм журам үг зүй гээл элдэв хангайн юм заадаг байсан нть.. яахав нөгөө бяцхан хоосон цаасны /тархины/ чадварыг сайжруулах, сэтгэн бодох энэ тэр гээл олон зүйлд нөлөөлдөг байх ооо... хараад л байхнээ физик мат гэсэн нөхдүүд техникийн талын хүн болж, нийгэмийн ухааныхан бас тэгээл зам мөрөө хөөдөг шүү дээ тийм ээ...
гэхдээ эгээ санал нэг байна оо... хэн ч надаа өрхийн санхүү энэ тэр, мөнгө хэмнэх арга зам гэж заагаагүй... хэдэн тиймэрхүү ном гарчиглаж байсан би МӨНГӨНИЙ боол л байна даг.. хэхэ.. юу ч биччив дээ
Bi blog unshigchiin huvid helehed hun bolgonii bichleg deer seegii uldeedeg SAIHAN SANAA shig humuusiin seegii nadad yamarch une tsenegui. Jintei tsoohon ug duugardag bval zugeer bishuu???
Bi ataarhagch, horlontoi yum hiij yavdag hun bishee. Chinii setgegdeluudiig unshaad tordog bodloo onoodor helchihlee, uuchlaarai
за шал хамаагүй юм биччихлээ, уучлаарай. Дээд сургуульд төгсөж ирээд ямар ч ажлын дөргүй,албан бичиг ч төлөвлөж чадахгүй, хүнтэй харьцах удирдах талаар аа- ч үгүй хүн бас үгээ хэлээд л сууж байлаа шүү
Odoo iim turliin xicheeluud ordog bailgui dee.
Gol ni xunii mus chanar, tuluvshilt te....
paulchris : Харин хэдэн хувь нь бол доо? тийм ээ.
ккк: Хүн бүрт таалагдах нь алба биш дээ, хөө. Бид чинь цор ганц хувь юм болохоор өөр өөрөөр л сэтгэнэ шүү дээ.
fraeulein: Уншаад гарсанд баярлалаа.
Алтаргана: Хэхэхэ, танай сургуульд охидуудад дархан, мужааны хичээл ордог байсан юм уу? Манайд зөвхөн хөвгүүдэд ордог байсан шдэ. Охидуудад гэр ахуйн хичээл ордог байсан. Одоо бодоход хамгийн хэрэгтэй хичээлүүд байж дээ.
Эмби: Сайн, сайн уу, миний дүү. Харин тийм, их л зүйл заах хэрэгтэй юм шиг. Эхлээд хүн болгож байгаад дараа нь мэдлэг эзэмшүүлмээр юм шиг санагддаг.
Мандахаа87: Гэрийн хүмүүжлээр олгохын туд эцэг эхэд нь тийм хүмүүжил олгох хэрэгтэй болно. Эцэг эх хаанаас сурах уу? Тэдэнд яаж сургах уу? Бас маш зөв санаа гаргаж ирж байна аа, чи.
Жиргээ: Чамтай санал нэг байна. Хүний мөс чанар гэдэг юунаас чухал мэт. Бага ангиудад нь тийм хүмүүжлийг нь олгодог гадныхны туршлагыг нэвтрүүлэхэд болохгүй нь юу байхав дээ, тийм ээ.
Оюунаа: Гэр бүл төлөвлөлт гээд нэг хичээл ордгийн биш үү,одоо? Гэхдээ хичээлийн чанар, өгөөж муу юм шиг байгаа юм. Чамтай санал нэг байна. Эдгээр зүйлсийг юуны түрүүнд зааж эзэмшүүлж гаргаасай, тийм ээ.
Нини: Тийм ээ,Зөв, зөв.
Усны хувилгаан: Сая 12 жилийн системд шилжихэд сургалтын хөтөлбөрөө дахин шинэчлэхдээ ямархуу болгосон юм бол доо?
Вафль: Харин тийм ээ.
*NICE LADY*: Баярлалаа.
Энгийн үг: Харин чиний блогоор орсон. Луйзийн түүхийг бичсэн байсан. Сайн байна, миний дүү. Хүмүүст хэрэгтэй байна байх гэж бодож байна.
гэхдээ л нэг ширхэг ч хэрэгтэй амьдралд хэрэгжүүлэх юм заагаагүй л юм даа.. тоос хүртэх тухай заагаад байсан яг ургамал судлалын хичээл дээр хаха
Оюунаа: хэхэхэ, нээрээ ургамал тоос хүртдэг тухай их заадаг байсан даа, хэхэхэ. Залуухан болохоор заахаас ичдэг байсан юм болов уу? ккк.
etseg eh bolohiig er ni baigali eej ooroo zaagaad ogvol, amidrald holoo olohiig zaadag ter zarchim ni baival zugeer gej boddog yum. gehdee chinii busdiin toloo zovnih setgeliig unelev. bi ch yahav zerleg baigalaaraa baihiig ulam husdeg, zov gej boddog bolood baigaa, gazar oirtsonii shinj bolov uu, baigaldaa oir baih gej?
Хар яриа болон хэрүүлий үг, бүдүүлэг хэллэг зэргийг монгол хэлний хичээлээр сургуульд заадаггүй биз дээ. Гэсэн ч хүмүүс тэдгээр үгсийг хэрэглэж л байдаг.
Тэгэхээр хүнээр заалгах зүйл, заалгахгүй зүйл бас байна.
Бясалгагч хүн л ийм юм бичих байх, мөн олж унших байх. Бусад хүмүүс ойлгоход хэцүү л дээ.
Манай оронд сүүлийн үед олон хүн бясалгал хийж байна, энэ цаашид нийгмээ эерэг талруу өөрчлөхөд нэмэр болох болов уу? Та юу гэж бодож байна?
Эс үгүй бол эргээд л хоорондоо эрх мэдэл, нэр хүндийн төлөө үзэлцээд унах юм болов уу?
Бут: Хүү минь чиний үед одоо зааж байгаа байх аа. Эгчийнх нь үед математик, геометр, физикийг гүнзгийрүүлж үздэг байлаа шүү дээ. "Аав болох амархан, аав байх хэцүү" гэдэг үнэн үг дээ.
Миний бодлоор хүүхдүүдийг эхлээд хүн болгож хүмүүжүүлчихээд дараа нь бусад нарийн ширийнийг заавал илүү өгөөжтэй юм болов уу л гэж бодож явдаг юм аа.
Julia_976: Мэдээж боловсрол хүнд хэрэгтэй байлгүй яахав. Гэхдээ наад зах нь хүнтэй ярилцаж чаддаг, өөрийгөө хүнд ойлгуулж чаддаг болгох гээд л сургуулиар олгож болмоор зүйлүүд их байх шиг.
zorigt_8: Харин тийм ээ. Гол нь түүхээс авах сургамж, алдаа оноо юу байна гэдгийг хүүхдээр өөрөөр нь бодуулж сэтгүүлж байсан бол.
lifeisshort: Би бясалгал хийдэг хүн биш ээ. Харин нутагтаа очихоороо бясалгал, иогийг мэргэжлийн багшаар заалгая гэж бодоод байгаа. Олон хүн бясалгалыг зөв хийж сурч байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна аа.
хүүхдээ байнга ингэж болохгүй тэгж болохгүй гэж загнаад нэг л хүний амыг харсан хүнд хөтлүүлсэн хүүхдүүд гараад ирвэл....
анийгын блог тэр чигээрээ амьдралын ном шүү хэхэ уншихад урамтай
Суугий8888: Сайн, Сайн уу, миний дүү. Яасан олон 8-тай хүүхэд вэээ.
Бодож явдаг зүйл чинь их сайхан юм байна аа. Залучууд минь ийм сайхан бодолтой байхад хүүхдүүд нь бүр мундаг байна байх аа.
Сарнайха: Харин тийм ээ,бурмаар тэжээхээр урмаар тэжээ гэжмэргэн ардын маань үг байдаг даа.
Сэтгэгдэл үлдээх: