Уурласан хүн гэдэг амьтны баг толгойдоо углачихаад өрөөний буланд сууж байгаа хүүхэд шиг санагддаг. Ямар нэгэн юм болоход уурлана, дахиад өөр асуудал гарахад дахиад л уурлана. Энэ нь үргэлжилсэн хэвээр, та ч уурлахгүй байж чадахгүй. Ингээд ямар ашиг гарах вэ? Зөвхөн уурлаж энергээ гарздана гэдэг ямар тэнэг хэрэг вэ? Энэ нь бас амьдралыг шинээр, өөрөөр ойлгоход саад болдог. Түүний оронд өөрөөсөө:
Уур хүрээд байгаагийн шалтгаан юу байна вэ?
Таныг хүмүүс уурлуулах ямар ааш авир таньд байна?
Тэдний тийм ааш авир гаргах шалтгаан нь танаас үүдсэн биш үү?
Та тэр бэрхшээлээс гарахын тулд яагаад уурлах нь зөв гэж бодсон бэ?
гэсэн асуултуудыг асууж хариуг нь олохыг хичээ дээ.
"Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр" гэгчээр та хүнд яаж хандана, тэд танд тэгж хандана. Та хүнд юу өгнө, тэр танд тийм зүйлийг хариу барина. Бусдын уурыг хэр хүргэнэ, та тийм л хэмжээгээр уурлах болно.
Энэ үгнүүд таны уурыг хүргэж байна уу? Сайн байна. Тэгвэл та өөрчлөгдөхөд бэлэн байна, өөрчлөгдөх шаардлагатай болжээ гэсэн үг.
Өөрийнхөө ууртай занг өөрчлөх хэцүү байдаг. Яагаад би гэж? тэд л өөрчлөгдөх ёстой гэж боддог. Өөрчлөлтөө өөрийнхөө дотоод өөрчлөлтөөс буюу бодол санаа, итгэл үнэмшил,өөрийгөө илэрхийлэх, үг яриагаа эхлээд өөрчлөх хэрэгтэй. Ингэсний дараа гадаад өөрчлөлт аяндаа бий болно.
Ямар нэгэн өөрчлөлт хийхийн өмнө хэдий чинээ бодол санаа төвлөрч, зөвшөөрч өгөхгүй эсэргүүцэх тусам энэ өөрчлөлт төдий чинээ чухал гэсэн үг.
Надад өөрчлөх ёстой зүйл байгаа болохоос биш би тэр чигээрээ муу хүн биш гэдэгтээ итгэдэг.
Оюун бодлоо цэгцэлнэ гэдэг нэг талаараа гэр цэвэрлэхтэй ижилхэн зүйл. Би оюун бодлоороо аялж, тэнд ямар итгэл, ямар бодол байна вэ гэдгийг шинждэг. Зарим хайрламаар бодлоо арчиж, зүлгэн улам өнгөлөг өөдрөг болгоно, засаж залруулах шаардлагатай хэсгийг нь аль болох чадлаараа засаж өөрчлөнө. Зарим нь өчигдөр, уржигдрын сонин шиг хэрэгцээгүй, хов жив дүүрэн, хаяхаас өөр аргагүй болсоныг нь харамсаж хорогдолгүйгээр хогийн саванд хийж үүрд өөрөөсөө холдуулдаг.
Амьдралын туршид бодож заншсан бүтэлгүй, идэвхгүй, сөрөг бодлоосоо салж, оюун архиа цэвэрлэнэ гэдэг удаан хугацааны туршид өөх тостой , хүнд хоолоор биеэ хордуулж байснаа цэвэрлэж зөв хооллож сурахтай яг ижил зүйл юм.
Сөрөг бодол, буруу хооллолт аль аль нь биеийн эрүүл мэндийг хямраадаг. Хоолны дэглэм барьж эхэлмэгц биед хуримтлагдсан хорт зүйл гадагшилж эхний нэг хоёр хоног гэдэс дотор эвгүйрхдэг шиг оюун санаагаа цэвэрлэж, бодол итгэлээ цэгцлэх өөрчлөлтийн эхний үед бага зэрэг хэцүү санагдаж, сэтгэл хямарч болно.
Талархлын баяраар таваг дүүрэн цацагт хяруулын мах чанаж, харин түүнийг идэж дуусмагц тавгаа цэвэрлэдгийг сана даа. Хайруулын тавагны тостой ёроол, махны наалдсан үлдэгдлийг цэвэрлэхийн тулд халуун ус, саван хийж хэсэг дэвтээдэг шүү дээ. Дараа нь ёроолыг нь хусна. Тийм бохир шавхрууг тэр хэвээр нь үлдээвэл үнэхээр заваан юм болно. Харин дэвтсэн даруйд нь хусаж цэвэрлэвэл шинэ юм шиг өнгө орно.
Яг үүн шиг бодол санаанд тогтож, бэхэжсэн хуучин хэрэггүй бодол, итгэл, төөрөгдлиийг цэвэрлэх гэдэг амар ажил биш. Түүнийг шинэ санаагаар дэвтээж, хуучин зүйлийг дээш хөвөн гарч иртэл шинэ, өөдрөг хэллэгүүдийг дахин дахин давтан хэлснээр хуучин бодол, сэтгэлийн түгжээ чинь арилах болно.
Луйз Л Хэй "Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна" номоос


Сэтгэгдэлүүд:
Suuliin uyed l Banjigt uur xurgesen bichleguud unshix yum daa, yalt ch bxgui.......xixixi
tegexeer teriig unshaad inegeed l garaxiig bodyo te?
би ерөөсөө уурладаггүй ш дээ хэхэ..
Агай: Удаан хугацааны хичээл зүтгэл хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм аа.
Жиргээ: Харин манай ард түмэн мөн сайхан үнэн үнэн үг хэлсэн байдгийн шүү. Уур хүрсэн бичлэгүүдийг эгч нь олж уншиж амжаагүй л байна даа,ккк. Сүүлийн үед Банжигаар бага орж байгаа.
Hilde: Гадаад хүчин зүйлээс хамааралгүй болох, хамаарлыг нь багасгах боломж байгаа болов уу?
Амор: Оюунаа та 2 маш сайхан зан чанартай юм аа. Уурладаггүй зан гэдэг бурхнаас өгсөн их хишиг шүү.
сайн, муу гэж хуваах утгагүй ш дээ. сайн юм муу юм болж, муу нь сайн юм болохыг олон удаа харлаа.
харинь "минийхээр болсон, болоогүй" гэж л ярих байх.
Минийхээр болсон бол - сайн
болоогүй бол- муу
Тэгээд "минийхээр" болоогүй бол -уурладаг биз дээ.
Соно78: Сайн, Сайн уу? Сайхан хаваржиж байна аа. Чиний бие тэнхээ данги уу?
oshomn: Сайн. Сайн байна уу?
Сайн, муу гэдгийг туйлын болон харьцангуй утгаар авч үздэг байх л даа. Харьцангуй утгаар авч үзэхэд сайн муу гэсэн үнэлэлт дүгнэлт өөрчлөгдөх боломжтой л доо.
"Минийхээр болоогүйд уурладаг" бол бас учир дутагдалтай биз дээ?
Өөр өөрийнхөөрөө ойлгоод явчихад болох байх өөө.
Надад л лав хусаад арилгаад хаячихмаар буруу итгэл үнэмшлүүд байгааг би мэдрээд байдаг. Тэдэнтэйгээ ажиллаж байгаа,ккк.
инээцгээ ээ ккк
Би нэг их уурлаад сүйд болоод байдаггүй. гэхдээ хааяа нервтэх юм гаралгүй л яахав.
Монголд очихоор эрс мэдрэгддэг ш тээ дандаа хөмсгөө зангидсан, хялалзаж цэхэлцсэн хүмүүс. Энд бол арай өөр...
-Зун намар тийшээ нутаг явах уу?, сорри нууц бол хэлээд хэрэггүй, хэхэ.
Оюунаа: Эгч нь нэг их уурлаад байдаггүй л дээ. Гэхдээ огт уурлахгүй байна ч гэж байхгүй шүү,ккк.
*NICE LADY*: Харин тийм ээ, манай ардын ам дамжигдсан үгнүүд их үнэн байх юм даа.
apabst: Харин тийм ээ. Нийгмийн хөгжлөө дагадаг юм уу даа. Асуудал ихтэй оронд хүмүүс нь хүртэл уур бухимдал ихтэй байдаг бололтой дог оо.
Шүрээ: Сайн, сайн байна уу, миний дүү. Блогтой болох амархан, блогтоо үргэлж хөтөлж байх гэдэг асар том хариуцлага байдаг юм байна даа, миний дүү.
Бичмээр байгаа бол бичих л хэрэгтэй. Блогтой бол. Надтай ssunday11@yahoo.com хаягаар харилцаж болно оо. Эгч нь мэдэх зүйлээ хэлээд өгье. Надад дотно хандсанд баярлалаа.
Аагий: Уур гэдэг нэг зүйл байх юм аа, харин.
Соно78: Энэ жилдээ нутаг руугаа буцаж арай л амжихгүй болов уу даа. Дараа жилээс явах бодолтой байгаа.
яг тухайн үед уур хүргэж бсн юмс хэдхэн хормын дараа шаал дэмий уурлаад бх зүйлгүй бараг өөрөөсөө ичих шиг болдог үе зөндөө,
миний зарчим бол намайг уурлуулаад бгаа хүнийг л жоохон ч гэсэн ойлгохыг хичээвэл тийм сүртэй санагдадгүйн, бүүр болохгүй бол хаячна гэж сайхан юм бнаа бас ккк
Uul moriig zovoono
Бут: За мэдмээр юм байна. Уурлахгүй байвал хүссэндээ хүрч болох нь байна. Үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа.
Монголхүү: Харин тийм ээ, мөн ч үнэн үг шүү.
Сэтгэгдэл үлдээх: