Аяллын менежер, орчуулагч, жолооч, хөтөч, зураглаач, зохион байгуулагч болон аялагчдаас бүрдсэн манай аяллын багийнхан "Хорвоо дэлхий уужим хийх ажил их" гэгчээр туулах зам нэлээд их, нэг талдаа 300 гаруй майл буюу 500-аад км тул 6-р сарын 13-ны Бямба гаригийн өглөөний 6:30-д аяллын замдаа хэдийн гарсан байлаа.
Хэхэхэ, та нар их олон хүнтэй аялагчдын баг гэж бодсон уу? Үгүй ээ, дөрвүүлээ л явсан юм. Оюунаа дүү аяллын менежер, орчуулагч, жолооч, хөтчийн ажлыг, Ангараг дүү зохион байгуулагч, зураглаач, жолоочид хань болж ярьж хөөрөх ажлыг хашсан бөгөөд Оюунаагийн дүү 13 настай Ариука бид хоёр ямар нэгэн давхар алба хашилгүйгээр аялагчийнхаа үүргийг гүйцэтгэж дуртай цагтаа унтаж, дуртай цагтаа зураг хөрөг дарсан шигээ эрх чөлөөтэй явсан бөлгөө.
Ангараг дүү хүн бүрийн тоогоор сайхан сэндвич нямбайлан бэлдсэн байсан төдийгүй биднийг байн байн жимс, чихэр, ус, ундаагаар дайлж явсанд баярласан шүү.
Аяллын зорилго маань Иллинойсын зэргэлдээ муж болох Индианагийн өмнөд хэсэгт орших Маренго агуйгаар аялах, уулын голоор завиар аялах мөн Блоомингтон хотод байдаг Төвд Монголын Шашин Соёлын Төв, Гүнбүм Чамцэлин Хийд буюу манайхны хэлж заншсанаар Монгол хийд дээр очиж үзэх явдал байлаа.
Аяллын алтан шар зам зурайж байна даа, хөөө.

Өндөр хад асга, дов толгодыг техникийн хүчээр засаад хурдны замаа байгуулчихжээ.
.

Индиана муж ой модоор баялаг, уулархаг газар нутагтай юм байна лээ. Хурдны замын хажуугаар өтгөн ой үргэлжилсээр...

Хурдны зам нь гүвээ толгодыг дайран өнгөрсөн синусоид тул Хүүхдийн паркын "Галзуу хулгана" дээр суусан аятай арын суудалд явсан жижиг Ариука бид хоёр өндөр цэгээс доош уруудах бүрт уулга алдаастай.
Индианагийн орон нутгийн 37-р замаар Зоби дүүгийн нутаг Bedford дөхөхөд нутгийн дүүг "Өндөр ээж" шиг данхтай цай, хуушуураан бариад тосож байгаа байх гэж мөрөөдөн мөрөөдөн иртэл замын хажууд хэн ч байсангүй ээ. Зоби дүү холоос ирж байгаа айлчнаа цай, идээтэй тосдог монгол заншлаа мартаа юу? Аль эсвэл ажил төрөл ихтэй байв уу?
Өдрийн 1 цаг гэхэд Маренго агуй дээрээ хүрэлцэн ирлээ.

Агуйн аялал 2 төрлийнх байлаа. Dripstone Trail Tour нь 70 минутынх, Crystal Palace Tour 40 минутынх байлаа. Дор самбар дээр аяллын урт, зарцуулах хугацаа, үнэлгээ нь тодорхой байгаа дөөө. Бид 2 аяллыг хоёуланг нь хийсэээн.

1883 онд дунд сургуулийн 2 хүүхэд энэ агуйг анх олж нээжээ. Далайн түвшингээс 200 гаруй feet дор түвшинд байрлалтай тул гадаа маш халуун байсан боловч агуй дотор чийг даасан хүйтэн байлаа. Маренго агуй уужим урт байгалийн өвөрмөц тогтоц бүхий маш том агуй байлаа.
Америкчууд бага насны хүүхдүүдээ дагуулж их аялдаг нь харагдсан. Жижигхэн өхөөрдөм хөвгүүд, охид аяллын хөтчөөс өөрийнхөө сонирхож байгааг чөлөөтэй асууж сонирхож байгаа нь багаасаа нийгмийн харилцаанд орж бусдаас ичиж зовохгүй байгаа нь сайхан санагдлаа.
Агуй доторхи байдал

Агуй доторхи байгалийн гайхамшигт урлагийн бүтээлээс


Дельфин хад. Зураглаач Ангараг.

Агуй доторхи аяллын явцад манай Оюунаа, Ангараг 2 маш их инээлдэж билээ. Яагаадыг өөрсдөөс нь асуугаарай. Ямар ч байсан Банжигийн бүх эрчүүдэд нэг нэг бэлэг бэлдсэн бөгөөд агуй дотор нэрийг нь бичиж үлдээсэн болно, ккк. Ялангуяа Анжгайгийн нэр их гарч байсныг дурьдах нь зүйтэй болов уу, хэхэхэ.
Агуй үзэж явахдаа байгалийн бүтээлийг ашиглан хэрхэн мөнгө хийж байгааг хараад Монголдоо очоод ийм төрлийн бизнес хэрхэн эрхлэх тухай хэсэг ярилцацгаав,ккк. Нээрээ ийм аяллыг хийхэд нэээх их зардал гарахгүй юм шиг санагдсан. Агуй дотор гэрэлтүүлэг тавьж аялагчид явах бетонон явган зам, шат хийсэн байсан. Бас хөтөч. Хөтчийн асуудлаа бид дор нь шийдсээн. Оюутнуудыг зуны амралтаар нь ажиллуулах,ккк.
Оройн хоолны дараахь амттай ярианы даруулга.

Оюунаа дүүгийн нүдэнд харагдаж, гарт баригдаж, чихэнд сонсогдтол ярих сонирхолтой түүхийг Ангараг бидэн хоёр амтархан сонссоор нэг мэдэхэд шөнийн 2 цаг аль хэдийн болсон байлаа.
Маргааш өглөө 7-д босож 8 цаг гэхэд хөдлөх тул унтахаар хэвтлээ.
2 дахь өдрийн аялал маань уулын дундах голоор завиар аялах аялал байлаа.

Анх бид бодохдоо аяллын том завинд аяллын хөтөчтэй хамт суугаад, хөтөч маань сэлүүрдээд тайлбарлаад явах юм бодсон юм. Гэтэл "Та нар өөрсдөө сэлүүрдээд явна. Та нартай хэн ч хамт явахгүй" гэлээ. Тэгээд нэг нэг аврах хантааз, сэлүүр бариулчихлаа. Аялалд явахын өмнө заавал үзэх видеогоо үзтэл завь нь хад чулуу мөргөөд хөмөрч усанд живж байгаа гэх мэт аймшгийн зүйлүүдийг хараад зааа зураг авах ямар ч боломжгүй юм байна. Аягүй бол камераа усанд унагаагаад өчигдрийн зургуудаа будаа болгох юм байна гэж айгаад камеруудаа үлдээгээд явлаа. Иймд аяллын энэ хэсгийн зургийг нэтээс авсан болно.
Автобусаар 15 минут хэртэй явж голын дээд хэсэг рүү хүргэж өгөв. 2 залуу угтан авч завинд суулгаж өглөө. Урьд шөнө орсон борооноос болсон уу яасан голын ус улаан хүрнээр эргэлдээд аймшигтай харагдаж байлаа. Яаж ийм их усанд тогтвор муутай энэ жижигхэн завинд суугаад явна аа гэхээс үнэхээр айж байлаа. Гэвч "Би айж маяглавал охид маань бүр айчихна, бас хаа холоос зорьж ирсэн аяллаа хийхгүй буцах нь харамсалтай" гэж бодоод зориглож Ангарагтайгаан хоёулаа завиндаа суулаа. Оюунаа, Ариука 2 бас айж байсан боловч бид 2-ыг завиндаа суугаад явчихаар болох л юм байна гэж бодогдон зориг орсон гэнэ лээ.
Эхний хэдэн минутын дараа айдас арилж бас чиг сэлүүрээн хөдөлгөж сэлүүрдэж эхэлж байна аа, хөө,ккк.
Бид ингэж л аялсан даа.

Завин дээрээс байгаль ийнхүү гоё харагддаг юм байна лээ.

Аяллын зарим үед нар туссан намуухан ойн дундах чимээгүй голоор завиар аялах нь ямар гайхамшигтай, тайван байсан гээч.

Гэвч зарим үед голын урсгал ширүүсч биднээс онцгой анхаарал, хүч шаардах үе гарч байв. Завиа байнга зөв чиглүүлж явахгүй бол голын хоёр захаар усанд үндсээрээ булгарч унасан том том моднуудад тээглэж гацах нь зөндөө.
Ангараг бидэн хоёр эхлээд мааш догь явж байснаа аяллынхаа дунд хэрд хэд хэдэн удаа ноцтой байдалд орсоон. Ус гэдэг ямар хүчтэй байдаг, хэдхэн секундын дотор бүх зүйл орвонгоороо эргэж болохыг яс махандаа шингэтэл мэдэрсэээн. Толгой дотор олон зүйл бодогдоод амждаг юм байна лээ шүү,хэхэхэ. Гэхдээ үхлийн тухай бодол орж ирээгүй ээ.
Оюунаа, Ариука 2 маань хэцүү нөхцөлд орсон үедээ:
Ариука: Би 13-хан настай байж ингээд энд Оюунаа эгчтэй үхэж яасан ч болохгүй. Надад цааш нь үзэх, туулах асар их амьдрал байгаа. Намайг үхчихээр ээж минь, дүү минь яах билээ?
Оюунаа: Хүний 13-хан настай охиныг авч яваад ингэж үхэлд хүргэж яасан ч болохгүй.
гэж хоёул хоёулаа "үхэл"-ийн тухай бодоод амжсан байгаа юм даа, хэхэхэ. Дараа нь үүнийгээ ярьж жаал хөгжилдөв,ккк. Ангараг аа, Оюунаа бид хэд завиар 2 цаг аялсан уу? 3 цаг аялсан уу? Их л удах шиг санагдсан.
Гэхдээ усан аялал хэцүү, аймаар байсан хийгээд анх удаа завиар аялсан болоод тэр үү хамгийн сонирхолтой нь байсан даа.
Блоомингтон орох аяллын замд тааралдсан байгалийн уран бүтээл

Аяллын дараагийн хэсэгт Блоомингтон хот дахь Төвд Монголын Шашин Соёлын Төвд зорин очлоо.
Гүнбүм Чамцэлин Хийдийн гаднах байдал

Хийдийн доторхи хурлын танхим



Том суварга

Суваргын дотор. Өнгө будгийн гайхамшиг.

Танил дотно ахуй. Монголдоо оччихсон юм шиг сэтгэл санаа нэг л сайхан байлаа. Бурхандаа мөргөж суврагаа тойрон гороолж сэтгэл санаа минь уужран тайвширч шинэ эрч хүч, энерги авсан даа.
Банжигийнхаа мундаг фото зурагчдаа дууриагаад жаргаж байгаа нарны зургийг авсан байдал. Хурдны замаар явж байгаа машин дотроос авсан тул жаахан учир дутагдалтай байж магадгүй шүү,ккк.

Оюунаашка маань чадварлаг менежер, нямбай туршлагатай жолооч юм байна лээ. Аялаад сурчихсан нь алхам тутамд мэдрэгдэж байсан.
2 өдрийн аяллын дараа Чикаго хотдоо эргэн ирэхэд хот маань нэг л танил дотно сайхан байлаа.
Сайн байна уу Чикаго минь.

Бид дөрвийн аяны дөрөө, ганзага сайхан нийлж аяллын алтан шар зам маань өлзийтэй, аялал маань сонирхолтой сайхан байлаа. Хамт аялсан та гуравтаа маш их баярласан шүү.
Олон сайхан найз нар, олон сайхан дүү нартай болгож өгсөн Банжигтаа баярлалаа. Уулзах тутам улам дотносон ээгэнших хоёр хөөрхөн дүүдээ баярлалаа.
Аяллын менежер ээ, дараа дараагийн сайхан аяллаа тэсэн ядан хүлээж байгаа шүү, хи хи хи.


Сэтгэгдэлүүд:
Бид хэд аялаад аялаад ирлээ, хөө.
Учрыг нь олж, хужрыг нь тунгаав.
За, одоо нэг сайхан гүн гүнзгий амьсгаа авчуугаад умшаад орхыы.
Аяллын өдрүүдийг эргэж бодохоор л инээд хүрээд байхым аа, эгч мээнь. Энэ юуных вэ... Агаар салхиных уу, агуйны 40 хэмийн(Эндэхийнхээр) хүйтнийх үү... Эсүүл бүр усан завин дээр болсон ЯВДЛЫНХ УУ..?
хахахахахаха,
хахахахаха,
Манай багийн босс, бидэн хэдийнхээ санаачилгыг дэмжиж, гэнэ гэнэхэн эгч хүмүүний үнэн агаар жинтэй үгээр ухааруулж, урамшуулдаг Сандэй эгчдээ баярлаж явдгаа бас хэлмээр байнам.
хэхэхэ, Бидний аяллыг улам чиг хөг хөөр, инээд баяраар нэмж явсан Ариука дүүдээ сурлага хөдөлмөрийн АМЖИЛТ хүсий. Үе үе ээждээ эрхлэн ярих Ариука охиндоог хараад ижийгээн мөнчиг их санав, хөөрхий...
БАГТ БАЯРЫГ ХҮРГИЙ. БАС АМЖИЛТЫГ ХҮСЧИЙНАМ.
дараа хаашаа явах гэж байна даа
Нээрээ та 2 агуй дотор яагаад тасралтгүй инээгээд байсан юм бээ? хэхэхэ. Тэрнийхээ учрыг хүмүүс хэлээч ээ,ккк.
Бут: Хэхэхэ, Оюунаашка "Тэнгэрийн бүсгүй" болоод газрын мань мэтэд үзэгдэхээ больчихсийн шд. Чи мэдээгүймуу? Наадахь чинь Монгол, Солонгос хаана ч хамаагүй явж байдаг болсооон,ккк.
Ангараг: Эгчийгээ босс гэчихжээ,ккк. Баярлалаа, хахаха. Ариука хөөрхөн шүү. Завин дээр тасралтгүй инээгээд биднийг гайхшийг бас барж билээ,ккк.
Гого: Сайн, сайн уу, миний дөөө. Бидэн 4 сайхан аялаад ирлээ.
Алтаргана: Хэхэхэ, завь ч жаахан аймаар нь аймаар байсий шөө. Гэхдээ аймаар байх тусмаа дурсгалтай байдаг юм уу даа, хэхэхэ. Сүмдээ очоод мөргөчихсөөн. Сэтэгл санаа гэж янзын сайхааан. Дараа хаашаа явах гэж байгаагаа нууцална аа,ккк. Бүтэхээ больчихвол яахын,ккк. Их айлгүйтэв.
angaahai aguid orohoor ineesen ni yaj baigaa yum, arai mori harj bui negniig haraagui biz?
Агуй дотор уу? хэхэхэ, эрчүүд та нарт онцгой хэрэгтэй нэгэн чухал зүйл байсан юм аа. Тэрнээс болсон юм уу, эсвэл өөр шалтгаан байсан юм уу, бөөө мэд, наад 2 чинь инээгээд л байсан шд,ккк.
Шаазгай: Шаазгай дүү сайн уу? Эгч нь үүд хаалгаан нээж өргөн олныгоо урин оруулж байна, хэхэхэ. Зав гарахаараа дүүгийнхээр бууж мордоно оо. Олз омог ихтэй байгаа биз дээ?
Дүү нэээрээ онцгүй байсан шүү. Хаа холоос зорьж ирж байхад. Болохгүй шдэ,ккк.
гэснээс 13р сэтгэгдлийг устгуулах горимын санал гаргаж байна
tengeriin huuhen boon uur orj irsen uu?
эрхэм хурал даргалагчаа
та хэд ёстой иргэний зориг гаргаж уулын голоор хөтөчгүй аялжээ хэхэ,
Бут: Хэхэхэ.
Хуухнаг: Танай нутгийг эгч нь яаж мэдэхэв дээ. Баахан лон зурагнаас нэгийг тохиолдлоор сонгоод л оруулчихсийн. 35 майл чинь зөв байх өөө.
Нини: За чи одоо хүмүүстэй зургийг ханатлаа л хараа биз дээ. Болийч болийч, бишдий хүмүүс уруу татаад байгийч дээ,ккк.
Сарнайх: Харин тн, иргэний зориг гаргасан шүү,ккк. Тэнгэрийн бүсгүйгээсээн зургаан хараач дээ, хүүхэд ээ. Нэтээр зургийг нь тавьчихвал энэ 2 надтай дараа нь хамт аялахгүй шд,ккк.
Луза: Танайхан олуулаан байжийж зад аялаач дээ. Чи секси аялал энэ тэрдээ эднийгээ аваад явахгүй яасийн,ккк.
Нини: Харин тийм, хөө. Энэ хүүхэд үнэн онцгүй, тийм ээ. Угтаж тосоогүй, муу жаал.
Медикал: Мсжрээр харуулъя ааа, болох уу,ккк.
Вафль: Тийм шд. Вшд, вшд.
Pearly: Сайхан байсан шүү. Баярлалаа.
ха ха ха
миний гүнжийн аялалын сонин жигтэй байжээ...
эрхүн цуг яваагүүүмүү
нээрээ бяд гоё явсы шөө тээ...
сэтгэлийн болон биеийн чилээг гаргаад ирэвшд...хихи
хийд гэвэл Монгол хэл ахуйд маань арай ойр буух нигууртай бусуу ард мээнь
аялалыг хөгжөөж өгсөн та 3таа зөндөө их баярлааал байгаа шд бас...
хүүе нөгөө хөл хээвээрээ байгаашд..өвчтэй
мэднэшдаа...
залбирсаараан байгаал ирлээ
80-р гараад 65 аар явжийгаад л 37 руу орчихно тэгээд хүрчихнэ биш үү
Зоригт8: Танай гүнжийг эрчүүдийн халдлагаас хамгаалан эр хүйстэй хүн авч яваагүй болно, хахаха.
Банжигийнханы бүгдийнх нь өмнөөс залбирсаан.
Сайхансанаа: Дүү сайн оо. Сайхан аялаад ирлээ.
Тэнгэрийн бүсгүй: Хахаха, гэм хоргүйг нь л хэлсийн шд. Бут агаагаан юунд гомдооно вэ,ккк. Буттан энэ тэр гэхээр гомдоод байна шдэ, агаа нь.
Зулзага: Сайхан аялал болсоон.
Намара: Сайн уу, миний дүү. Сайхан яваад ирлээ.
Дээгүүр Агаа , Хуухаа , ТэБү , Сандуул нарт мэнд шүү гэснээс ТэБү гээл нэг нөхөр давхиад байсан таньдаг хүн байсан байлээ ш дээ хихи
Луза: Хамгийн сайн таньдаг хүн чинь бсн байгаа биз,ккк.
Медикал: ОК
Усан аялал ч гоё шүү. Бас ээмэр. Ялангуяа усанд чулуу шиг надлад бол ээмэр аялал байдаг. Би бас туул голоор бүтэн өдөржин аялал хийж үзсэн
angelic_universe: Сайн, сайн уу, миний дүү. Туулг голоор бас завиар аялсан уу? Завиар аялах гоё байгаа биз?
Hilde: Харин тийм, маш гоё.
leo: Харин тийм ээ, сайхан аялал болсоон.
Болор7Эрдэнэ: Сайхан аялаад ирлээ, бид хэд.
ter hiid mash ih taalagdlaa bi bas end neg hiided doloo honoson byasalgaliin hicheeld suugaad yostoi goyo yum bileee
amjilt
apabst: Сайхан аялсаан.
anha ta neg ochson tsagtaa zaaval yavaarai
дээрээс нь нойроо авах гэж дайн зарлав...нурж унаал байлаа...хихи
Сайхан аялжээ, би тэр хийдэд очно гэж бодоод л байгаа.
Нээрэн л цөөн хоногоор яваад ирсэн ч хот минь сайхан угтдаг шүү, амьдрал сайхаан.
Тэнгэрийн бүсгүй: Хэхэхэ, булраагаан арилгаж нойроон аваад урагш аа.
Эмбий: Хэхэхэ, харин тийм, айсан мөртлөө зориглоод л суусан. Бас чиг тийм аймаар биш юм байна лээ. Аливаа зүйл хийчихсний дараа амархан болчихдог хойно,ккк.
Соно: Сайн, сайн уу, Сонуушка. Хийд дээр заавал очоорой, Сайхан юм байна лээ. Харин буцаад ирэхэд хот минь нэг л дотно сайхан байлаа.
Соно: За тэгвэл намраас өмнө дэгдээд ирээрэй дээ.
uursdiinhuu zurgiig oruulchihgui he he
үнэхээр таалагдахийм бол тосох байтугай л юм болж болно ш дээ хэ хэ хэ.
Uu neeree sain baina uu?
Хувилгаан: Сайн, сайн. Олон бдг байх өө. өөр газар байдаг эсэхийг мэдэхгүй шд, хөө.
Жиргээ: Сайн, сайн. Чи ч гэсэн сайхан аялсан бна лээ шд. Даанч манай нутгаар буугаагүй болохоос.
Амор: Сайн. сайн. Сайхан аяллаа, хөө.
Сэтгэгдэл үлдээх: