Биднийг бага байхад компьютер тоглоом гэж байсангүй. Хүүхдүүд сагс, теннис, дээс, резин, матак тоглодог байлаа. Спорт заал цөөхөн тул аймгийн нийгэмлэгийн зааланд анги ангиараа ирж оочирлон сагс, теннис тоглодог байв. Хэн түрүүлж ирсэн нь түрүүлж тоглодог бичигдээгүй хуультай. Гэвч сургуулиудийн хичээл зэрэг тарах тул хэн нь түрүүлж ирснийг тогтоох боломжгүй үед заалны манаач өвөө 3-аас шидүүлж түрүүлж гоол хийсэн 2 багийг тоглуулдаг шударга зарчимтай байлаа, хэхэхэ. Нэг хүүхэд нэг төгрөгөөр нэг цаг сагс тоглодог. Нэг удаа 10-аас дээш хүүхэд заримдаа 20 шахуу хүүхэд тоглодог байсан байх өө. Харин ширээний теннисийг гурван төгрөгөөр бүтэн нэг цаг хэдэн ч хүүхэд тоглож болдог байсан юм. Сагс тоглох цагаа хүлээх зуур теннис тоглох нь олонтоо. Би 4-5-р ангид байх үеэсээ ширээний теннис тоглож эхэлсэн юм уу даа. Мэргэжлийн багш зааж өгөөгүй өөрөө хар аяндаа сурсан болохоор цохиурын барилт, бөмбөгний авалт энэ тэр шал буруу сурсоон. Дунд болон дээд сургуульд сурч байх үедээ ширээний теннисээр тэгтлээ их тоглож байсангүй. Харин дээд сургуулиа төгсөөд ажиллаж эхэлсэн үеэс ширээний теннисийг хорхойсон тоглож эхэлсэн юм даа. Манай ажлынхан ширээний теннис тоглох дуртай, сайн ч тоглодог, 2 инженер залуу бүр улсын зэрэг цолтой тамирчид байлаа.
Цайны цаг болонгуут ажилчдын гуанзанд хамгийн түрүүнд орж өдрийн хоолоо хурдхан идчихээд тоглож гарна даа. Тоглох цаг бага, ширээ ганцхан, тоглох хүсэлтэй хүн олон тул богино хугацаанд олон хүн тоглох боломжтойг бодож хос тоглолт хийдэг байлаа. Хүчээ тэнцүүлээд сайн тоглодогийгоо маруухан тоглодогтойгоо нэг баг болгоод тоглож гарна аа. Хос тоглолт хөгжилтэй, сонирхолтой байдаг юм.

Яг л тэмцээний журмаар оноог тоолж, багууд давуулалтаа ээлжээр хийж, тоглогчид ээлжлэн байраа сольж тоглодог байв. Тоглох дуртай хорхойтнууд нийлээд цохиур, бөмбөг, тороо авчихна аа. Тэр үед одооны залуус РС тоглоомд донтдог шиг теннист донтдог байлаа. Ажил тараад гэртээ харихгүй орой болтол тоглоод л, амралтын өдрүүдээрээ байгууллагыхаа спорт зааланд байнга тоглоод л.
Би ази барилтаар цохиураа барьдаг болохоор зүүн талын тоглолт их муутай, ер нь л муухан тоглодог байсан. Сайн тоглодог хүмүүстэй байнга тоглоод байхаар тухайн хүний хувийн тоглолт их сайжирч туршлагаждаг юм байна лээ. Ямар ч бөмбөгөнд хүрдэг, эргүүлэгтэй ирсэн бөмбөгийг авч чаддаг болж ширүүн довтолсон бөмбөгийг хааяадаа бас авчихдаг, эсрэг тоглогчийнхоо сул талыг ашигладаг, хууралтыг сайн хийдэг, баруун талд өндөрхөн ирсэн бөмбөгийг хүчтэй цохиж довтолж чаддаг болтлоо өсөж билээ. Даанч хачин сайхан өөрийн гэсэн эргэлттэй давуулалт хийж сураагүй юм даа. Тэр байтугай давуулалт хийхдээ бөмбөгөө гараасаа салгаагүй гэж тэмцээний явцад хэд хэдэн удаа бөмбөгөө хураалгаж байлаа. Уул нь ингээд л бөмбөгөө гараасаа салгах ёстой байхгүй юу.

Хүний сурсан юм хэзээ ч хэрэг болдог юм байна лээ. Өөр газар ажилд орлоо. Байгууллагууд жил бүр спортын түгээмэл төрлүүдээр аваргаар тодруулдаг нь нийтлэг уламжлал. Тэгсэн миний аз таарч байгууллагын эмэгтэйчүүдийн "ширээний теннисний аварга" болчихдог юм байна. Олон ажиллагсадтай, олон салбартай байгууллагад аварга болно гэдэг нэр хүндийн хэрэг шүү,ккк.
Энэ явдлаас хойш нэг жилийн дараа ангийн багш хөдөөнөөс ирж, Улаанбаатарт байдаг 10 жилийн ангийнхан маань уулзаж теннис тоглоцгоов. Зааа том байгуллагын аваргатай үзэлцэнэ ээ гээд л надтай тоглолоо. Хэхэхэхэ, би яахав дээ, навс хожигдож байгаа юм чинь,ккк. Гэхдээ нэгэнт болсон аваргыг дараа нь хожигдлоо гээд яах юм, тиймээ. Аварга хэвээрээ л байх юм чинь, хахаха.
Теннис ч сайхан спорт шүү. 1 цаг теннис тоглох нь хэдэн км гүйсэнтэй тэнцдэг юм бол доо? Нэлээд их байх шүү. Теннис тоглолгүй зөндөө удчихжээ. Нээх сайхан тоглох юмсан.


Сэтгэгдэлүүд:
сайн уу аниа
Танайхаар зочлон очно оо. Дүү цай, идээгээ бэлдээд байж бай,ккк.
Агай: Хэхэхэ,догь,догь. Бүгдээрээ уулзаад тоглоё л доо. Гоё шдэ.
Нини: Мундаг шдэ, чи мэдээгүймуу, ккк.
Эмбий: Чи аймаар мундаг тоглодог гэсэн шдэ. Худлаа сурах гэж чармайж байгаа гээд даруухан зан гаргаад байх юм аа.
за тэгвэл ч чи монголын эмэгтэйчүүдийн аварга болж байсан гэхээр аймаар амьтан байх нь. 1 цаг тоглоход хэдий хол алхсан, гүйсэнтэй тэнцэх бол гэвэл тоглолтын байдал, тоглогч нарын ур чадвараас л шалтгаалах байх даа. Жишээ нь, манай сс_гого хүү бол ниссээр байгаад нилээдгүй газар гүйсэн мэт, харин Бүдүүн Батаа болохоор суганы булчиндаа хэд хэдэн оёдол тавихаар хүчтэй цохисноос бөмбөг ч үгүй, бөөрөнхий биений зарим юм хайлсан ч юм байхгүй болоод дуусах байсан болов уу.
Тэр Эмбий бол угийн хөдөлгөөн, чалх сайтай юм болохоор эсрэг талын тоглогчгүйгээр ширээ тойрон ганцаараа тоглосоор урсдаг, хайлдаг нь дуусаж, уургийн дутагдалд орсоноор бүүр шаталт, айн?
Сандуул, мэдээж аварга хүн, хашир үзэх биз, тарга тэвээрэгээ гамтай эдлэн, татаж цохиод эргээд ирэх үед нь эргэлттэй, цавчилтыг хайр найргүй үргэлжлүүлсээр, өрсөлдөгч Агай хүүхний бийр яндагийг амраглуулдаг гар нь доош, шүлэг шүгэлддэг олон төрлийн хэл нь халуун наранд элсэн цөлд сажлах боохойн унжсан улаан шиг болох юм уу даа.
байрны хүүхдүүд хаалга тогшоод өнгө зүс, нэрээр нь хэлээл зээлий гэхээр нь эгч тэнд панз үсэргээд нэг орой нэг цохиур таван төгрөг гээд аймаар баян найз нараа энэтхэг кинонд даадаг байж билээ эргүүлээд...хахаха
байрныхаа агаарын теннисний аварга байлаашд...хаха оочерлож байгаал үздэг байжүүлээ хэхэ
ойрдоо ердөөө таарсангүй шүү
дүү нь хэсэг алга болоод эргэээд ирсэээн ...теннис гого эд ш дээ
Нини: Хэхэхэ, хос тоглолт үнэн хөгжилтэй шдэ. Хоёулаа мөргөлдөнө, нэгнийхээ бөмбөгийг түрүүлээд авчихна, хэхэхэ. Инээсээр байгаад таардгийн. Сайн тоглодгууд бол сонирхолтой.
Медикал: Хэхэхэ, Монголд очихоороо баахан хүмүүст тоосоо гүвүүлэх нь ээ, би.
Чин хүсэл: Теннис тоглох гоё, гоё. Хөдөлгөөний дутагдалд ороод байгаа одоо үед зав л гарвал тоглоод байдаг чинь маш сайн даа. Хүн сонирхолтой зүйлдээ ядардаггүй юм шиг байгаа юм.
Тэнгэрийн бүсгүй: Хэхэхэ, манай дүү мөн сэргэлэн шүү. Аль хэдийнээ зах зээлд шилжсэн байсан байна шдэ. Агаарын теннис бас их гоё, тийм ээ.Зуслан дээр тоглоход хамгийн тохиромжтой тоглоом шүү.
Горзоок: Танай аав, ээж хоёулаа спортын хүмүүс гоё юм аа.Аав нь ээжийг нт амжилттай л найрсан байна даа, хэхэхэ. Дүү бас сайхан тоглоно биз? Ямар нэгэн спортын төрлөөр?
Ама: Сайн, Сайн уу,хайртай дүү минь ээ гэж. Харин чи нэг хэсэг алга болсон бна лээ шдэ. Одоо бие нь зүгээр биз дээ?
Алтаргана: Харин бид нар чинь гудамжнаас сурсан болохоор тэр европ барилтыг сураагүй, тэр нь жаахан онцгүй байдаг юм, тийм ээ. Сайхан гар нийлсэн хүнтэй баг болж тоглох гоё байаа биз дээ. Хэхэхэ, чамаас хол байгаа нь яамай даа. Ойрхон байсан бол аварга гээд байсан яалаа гээд ам руугаа алгадуултал навс хожигдох байсан байх өө. Танайх руу очиж чамд нэг хожигддог юм бил үү,хэхэхэ.
Кула: Хэхэхэ, Кула дүү мундаг юм аа. Очоод цадуулыгаа сайн хожоод мөрийгөө аваад ир, миний дүү.
дүү нь дээр үед Оросод байхдаа Алтан шагай гээд чихэр зардаг байвдаа хэхэ
энэ apabst балай болтлоо сагс л тоглодог гэнүү балай өндөр хүүхэн байгаа даа хэхэхэ
Тэнгэрийн бүсгүй: Wii чинь тэгээд ямар ямар төрлийнх байдаг вэ? Теннис байдаг уу?
Алтан шагай дамлаад байсан охин чи байсан юм виййй,ккк.
Hilde: Млнголдоо уулзахаараа хоёулаа нэг тоглоё л доо. Чи хэзээ харих хүн бээээ???
apabst: Тэгвэл чи аварга сагсчин юм байна аа, хэхэхэ.
Гого: Харин тийм байх аа, маш өндөр хүүхэн байгаа байх.
Лоов: Тэгье, тэгье. Дүүтэйгээ тоглоно ооо.
Nice Lady: Ингэж хэлүүлэх гэж бичсийн байхгүй юу даа, хэхэхэ.
Сайхан баярлаж байна уу... ингэсэн.хэхээх,
Өнөөдөр жаал айл хэснэ ээ.
Спортын бөмбөгтэй төрлүүд нь гоё шөө, сонирхолтой.
Яагаад афтит хөдөлгөөд байна аа, ширээний теннис ч сайхан шүү, гэхдээ би тоглохдоо муу муу. Дурнаас цаашгүй, хэхэ.
-Айн, бөөн дур л яваад байна уу хэхэ.
Сайн тоглодог хүнтэй тоглоод байхаар тоглолт өсдөг нь хууль. Эргүүлэгтэй ирсэн бөмбөгийн сөргүүлээд эргүүлэгтэй довтолж чаддаг болдог юм даа.
Давуулалтыг хийхдээ эргүүлэгтэй дээр нь эрчтэй хийхэд эсрэг тоглогчийн арга барил шууд танигдаад ирж байгаам. Би ч зальтай нохой тул сул талыг нь голдуу ашигладаг доо. Гэхдээ тас хийтэл довтлох ч кайфтай кайфтай, юу хэлэхэв.
Баярлалаа. Намар болтол теннис тоглож чадахгүй байх оо.
itismovie: Сайн хүнтэй тогловол дорхноо сурна өөө.
Соно: Сайн, сайн. Сайн уу, хөө. Чи бас теннисний бөөр хорхойтой хүн үү,ккк. Би хаашаа эргүүлж байгааг мэдэрдэггүй юм аа. Заримдаа аз болж аваад, заримдаа бүүүр байхгүй шүү. Эргүүлэгтэй ирсэн бөмбөгийг жаахан нударсан болоод л авдагийн,ккк. Чамтай тогловол чи падаажаараа хожжих юм байна л дөөө,ккк. Эрэглттэй, хүчтэй падааж сайн авч чаддагүй болохоор, хэхэхэ. Сайхан цохих ч гоё шүү, тийм ээ. Би бас ойрын хэдэн жил тоглосонгүй дээ, хөө. Одоо бараг тоглож чадахаа больж байгаа байх өөө,ккк.
ккккк
Нини эгчийг ээ...
Бандас тасссс... Бондос тосссс... Хослоод зүг ч юмүү...
bi bol mundagaa, gexdee zun l amraltad toglodog.
Баярлалаа хө, би тоглохдоо муу муу. Хожих хожигдохдоо гол нь биш, сайхан тоглолт хийх сайхан ш дээ. Энд нэг намхавтар ази будаа болгодгийн ш дээ. Хэхэ, түүний довтолсон бөмбөгийг нүд гүйцэж харахгүй харахгүй.
Хурдтай цэцтэй Монголын наадам
Есөн хөлт тугаа өөд тэнгэртээ залж
Ерөөл буюны хийморь дэгдээж
Санаа цагаан заяа тэгш сайхан наадаарай!
Дээшка: Тэр гар чинь юун онгироо юм бэээ. Хожихдоо биш шд. Намуухан давуулаад сайхан тоглолт гаргахгүй, тэээ. Гэхдээ сурна ааа, сурна. Тоглоод л бай.
ловер гиолоо 2лоо тоглох уу тэгвэл хэхэ
Сэтгэгдэл үлдээх: