2 жил гаруйн өмнө хамт ажил хайж яваад танилцсан нэгэн бүсгүй Монголд аавтайгаа үлдсэн бяцхан охиндоо төрсөн өдрөөр "Банжиг бэлэг" үйлчилгээгээр хөөрхөн бамбарууш бэлэглэсэн тухайгаа сонирхуулж ярьсны дараахан Банжиг нэт рүү сонирхон орж танилцсан түүхтэй.
Эхлээд Банжиг Мэдлэгт нэгдэж асуултанд хариулдаг байлаа. 1 жил гаруй Мэдлэгт байлаа. Мэдлэгийн онооны самбарт 27-рт орсныг бодоход идэвхтэй гишүүний нэг байсан юм шиг байгаа юм. Тэр үед Мэдлэг их хөгжилтэй байсан шдэ.
Ама дүү Мэдлэгт нэг л өдөр баахан зөвлөгөө бөөндөж оруулаад төрийн далбаагаа хуудас дүүрэн мандуулаад орж ирж байсныг их сайн санаж байна. Ама Онооны самбарт 1-рт хэвээрээ байх өөө. Мэдлэгт залуучууд үерхэл нөхөрлөл, амьдралын элдэв бэрхшээлийг хэрхэн давах тухай их асууна аа. Тэр бүрд нь үнэн сэтгэлээсээ хариулахыг хичээдэг байлаа.
Блогийн хувьд Банжигийн нүүр хуудсанд гардаг Онцлох бичлэгт орсон блогуудыг л уншдаг байв. Алтаргана, Эрхцас, Болжмор гээд л. Дараа нь зөндөө олон блогуудыг мэддэг болсоон.
Залууст хэлмээр, уншаасай гэж бодож явдаг зүйлсээ блогоор дамжуулж хүргэе гэж бодоод блог нээж байлаа. Хүн өөрөө өөрийнхөө сэтгэл зүрхийг хэрхэн сонсох, мэдрэх тухай, хэрхэн өөрийнхөө сэтгэл санаатай ажиллах тухай бичсэн өөртөө сонирхолтой санагдсан, бас хүмүүст хэрэг болмоор гэж бодсоныгоо номоос хуулаад хуулаад оруулсан байгаа.
Эхлээд өдөр бүр, дараа нь өнжөөд, сүүлдээ 7 хоногт нэг бичлэг оруулдаг байлаа. Тэгсэн сүүлдээ уйдсан, залхуурсан, блогоо бүр хаагаад авсан, хэ хэ хэ.
Өнөөдрөөс эхлээд блогоо онгорхой байлгана өөө. Хүмүүс хэрэгтэй гэж үзсэнээ уншиж байг.
За за олныг нуршсан уйтгартай бичлэг болчихов уу даа.
Нээрээ сониноос би блогоо 9-р сарын 8-ны өдөр Болжко дүүгийн төрсөн, Жиргээ дүүгийн төрөхийн өмнөх өдөр нээсэн юм байна лээ шд,ккк.
Хүмүүс бүгд л бичсэн байсан. Гэхдээ надад ч гэсэн адилхан юм чинь яадгийн. Блогтой болсноор маш олон найз нөхөд, дүү, танилуудтай болсондоо маш их баярлаж явдаг юм аа.
Одоо Оюунаа, Ангараг бид 3 уулзахдаа, бас утсаар ярихдаа "Банжигаар сонин юу байна?" гэж бие биенээсээ асуудаг юм. Тэгээд л тэр тийм бичлэг хийж, тэр тийм зохиол бичиж гээд л ярьж өгнө дөө. Бид нар чинь нэг албан газар, нэг байгууллага, нэг ангийнхан шиг болцгоочихжээ. Сайхан шүү.
Бүтэн 1 жил гаруйн хугацаанд миний блогоор орж уншиж, сэтгэл санаагаар дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Та нартаа эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье.
Sunday нь.


Сэтгэгдэлүүд:
за сайн уу, учир битүүлэг дайжаад л явна уу, унаган нутагтаа очоо юу? төрсөн өдрийн бичлэгийг түрүү, хормойн маасчэр Жирга оруулсан байсан, түүнд би бас сэтгэлээ үлдээсэн, харин тэр хүүхэн хардсан уу яаасан, чүдэнз зураад хаясан гэсэн.
Олонтойгоо явна аа гэдэг онгорхой байлгах гэж ойлгож байгаа, блог млогоо. Очилцож уулзсанаар ч басхарагдах эд биш болов уу. Онгорхой байлгана гэдэг чинь сайхан хэрэг.
Бут: Сайн уу, найз аа. Найзтайгаа уулзаж учралгүй яасан ч их удав даа,ккк. Чи сайн. Сайхан намаржиж байна уу?
Юмтай хүмүүс юмаа хааж нээж гайхуулж байна уу, хахаха. Одоо хаахгүй хаахгүй. "Олонтой байна гэдэг онгорхой байлгах" гэдгийг сайн ойлголоо, найз аа.
Унаган нутагтаан очоогүй ээ. Төрмөл нутагтаа сууж байгаа, хөө. Харин чи хаагуур байна? Унагандаа юу? Хаяанд байгаа юм уу? Жиргээ дүү харин мэнд хүргээд бичлэг хийгээд болдоггүй,ккк. Тэгээд нээлээ шдэ.
манайхны намаржаа сайхаан, энэ жилдээ энэдээ байна. Энэ зун, намар нутаг явж чадсангүй ээ.
namaig turux geed dunshij bxad, tursun bailee.....
bi anx xarchixaad l...neg udriin daraa neechixgui l gej bodoj bsansan...kkk
Насан баярын мэнд хүргий. Даруйхан уулзаж угаацгаая, блогийн насны ойг.
хэхэ,
Үнсий. Хайртай шөө.
Жиргээ: Харин тийм бна лээ.
Бут: За чи одоо Жиргээгийн гэрээр орж нүцгэн шалдан хүүхэн харах дуртай байжийж,ккк.
Блогтой: Сайн, сайн оо, миний дөөө. Бид " тэгдгийн шд. Энд сээгий бичиж байгаа манайхан бүгд нэг нэгээрээ хурлаар ордгийн шдэ, хэхэхэ.
Медикал: Баярлалаа, миний дөө. Дүү нэг өртэйгөө мартаагүй биз дээ,ккк.
Өргөө гэрийнхээ үүдийг нээлээ. Орж ирэн тухалцгааж байна уу.
Ингэхэд дүү охин блогоо нээсэн үү, аан?
Дүү нар блогийн ойг тэмдэглэж өгөх юм уу? Эгч нь бэлэн шдэ,ккк. Болзсон газраа болзсон цагтаа яваад л очий шд. За за маяглах ч яахав. Хэдүүлээ тэмдэглэнэ шүү.
Луза: Луза дүү сайн оо? "Дутуу заяа" гоё дууссан тухай мэдээлэл ирсэн. Эгч нь сүнгэнэж ороод Баяраагаа юу болсоныг уншаад мэдээд авна аа. Сайхан зохиол бичдэгт баярладаг шүү.
Нээрээ би миссд болоод аймаар хөөрхөн болохоор нөк кардаад намайг гадгашаа гаргахгүй цоожлоод, хааяа нэг гарахаар машинууд харж алмайраад хойно хойноосоо мөргөлдөөд балай юм болдын штэ...
Тэгээд цагдаагын газраас авгайгаа биштий гадаа гаргажээ гэсэн мэдэгдэл ирсийн штэ..
Нини: Сайн уу, Ниничка. Унших юмтай гэсэнд баярлалаа. Чинийх ч гэсэн тэр чигээрээ амьдралын сургууль л байдаг шд.
Нини: Нини жоохон хүүхэд байж эгчийгээ чи гээд л. Дөлгөөнөө хүртэл намайг 6 сар эгч болохоор аниа гэдгийн шд.
Сандэй сайн ш дэ хө.
Ниниг үү? Ниниг өндөр ээж гэдгийн шд. Хүн болгоны төлөө гүйж байдаг, сайхан сэтгэлтэй сайхан хүүхэн байгаам даа.
Блогтын мисс гэдгийг батлаад тэр үеийн зураг олоод тавьчихиймсаааа
Танай бүлгэм өндөр шалгууртайн бол татуулж татуулж нэээх өндөр нарийхан болоод очвол хүлээж авах байлгүй дээ,ккк.
Зөвлөгөөг хүлээж авсан талархав. Сайн хүүхэд шүү.
ингэмээрсэн дэ..
Блогтой: Нини яагаад үерхэлдээ үнэнч байгхгүй байгаан,ккк. Худлаа байлгүй дээ?
Хувилгаан: Нэрээ яасан их сольдог бүсгүй вэээ. Нэрээ солиод байвал танихаа болих нь байна шүү.
Алтаргана: Сайн, сайн уу, хөө. Үүдээн нээгээд баяраан тэмдэглэж байна, хөө. Өчигдөр орой хүүхдүүдтэйгээ ярьж байгаад дуудлагыг чинь авч чадаагүй шүү, сооориййй.
Зоригт8: Харин эгч нь сүүлийн үед үүд хаалгаа дангинаал цоожлоод удчихсан болохоор тийм гоё гарчиг өгөхөөс жаахан зовоод ооо.
Эчнээ танил дүү сайн ооо.
Loov: Мэдлэгийн мундаг гишүүн энд явж байна шд. Дүү сайн уу? Халтаак дүүгээс сурагтай юу?
Hilde: Тийм үү? Чамд ч гэсэн бас баярын мэнд хүргэе эээ.
EmInEnT: Яасан хэцүү нэртэй хүүхэд вээ, чи. Нээрээ 1 жил гэдэг ч бага хугацаа биш шүү, тийм ээ.
Амор: Талархсанд баярлалаа. Чи харин блогтоо бичлэг хийгээд байгаан байна лээ шд. Чиний сайхан сайхан бичлэгүүдийг уншиж биширдэг байлаа, эгч нь.
Соно78: Сайн, сайн уу, миний дүү. Нутагтаа очоод буцаад ирсэн үү? Сайхан амарсан биз дээ. Харин удаан хугацаанд уулзалдсангүй шдэ. Энэ ч эгчийнх нь буруу л даа. Одоо блогоо хаахгүй ээ. Бичлэг бичихгүй байсан ч онгорхой байлгаж байна ооо.
ushduriin genetiin uulzalt saihan baisan tee.....haayaa haayaadaa tegjiimeeriin bileeshdaaa
Луза харагдсан уу, гэрээ чүгжээд бас талийгаад өгч. Лузаг харсан хүн байвал нь намайг хайжийна ийгээд хэлээдхээрэй.
Сорри, эгч мээнь, зар бичсэнд.
Оюунаа: Баярлалаа. Харин гэнэтийн уулзалт гоё юм байна лээ шүү,ккк. Даанч хуушуур хийж амжихгүй нь жаахан онцгүй биш үү, дүү нар аа?
apabst: Баярлалаа.
Эрхэм цэцэг: Яасан ч гоё нэртэй хүүхэд вэ.Хэхэхэ, гоё бичих ч гэж дээ, калтуурдчихсан байгаа биз дээ. Хүмүүс 1 жилйинхээ ойн бичдэгийг янзтай гоё бичдэгийн шд,ккк.
Лео: Баярлалаа. Оройтоогүй ээ, зүгээр, зүгээр.
Ангараг: Сайн, сайн уу, миний дөө. Лузаг мэдээгүй шд. Блогоо хаачихсиймуу? "Дутуу заяа"-гаа уншиж дууссан нь яамай болжээ,ккк.
Бут: Найз одоо ямар сонин нэртэй болчихов оо? Буг ч гэх шиг,ккк.
Юун гурил сортлох барих вээ? Дандаа гүн ухаанаар ярих юм аа. Ухаан муутай мань мэт нь ухаж ойлгох биш,ккк.
Ама: Сайн байцгаана аа. Чи сайн уу?
Цоомоо: Нээчихсэн байгаа биз дээ% хэхэхэ. Бид 3 уулздагийн шд. Чи л уулзахгүй байгаам даа. Уулзалтанд дуудахад ирнэ шөөөө,ккк.
Ама: Хэхэхээ, харин тийм ээ. Чиний оноог хэн ч давж гарахгүй байх өөөөө.
Шинэ бичлэг умшмаар байхым.
ЖИЧ: Удкүй очиж хуушуур иднэ шөө.
кккк
66
666...
Тэгээрэй, эгч нь хуушуураан хайраад хүлээж байя аааа.
amraltiin zurag uzeerei,
ta medlegt chin setgeleesee saihan zuvulguu ugdug baisan shuu...
Жиргээ: За тэгнэ ээ, орж үзнэ ээээ.
Энгийн үг: Бид 2 чинь мэдлэгийн найзууд, тийм ээ, Завшаан ааа. Хуучин нэрээр нь дуудчихъя аааа.
Бут: Хэхэхэ, бичлэг гэдгийг хийж чадахааа больчихсон юм шиг байна өөөө,ккк.
Чимгээ: Харин оруулах гэхээр л залхуу хүрээд байх юм ааа, хэхэхэ. Яадгийн байгаан, бөөө мэд,ккк.
жилийн ойн баярын хаагуур нь явчиваа би одоо
Сайхан дурсамж, сэтгэлийн өнгө бүрээ дэлгэж байгаарай эгч минь шимтэн уншиж байх болно оо.
Сэтгэгдэл үлдээх: