Саяхан эрүүл мэндийн зөвлөгөө унштал:
Элэг хүний биенд маш их үүрэгтэй бөгөөд таны ууж идэж байгаа зүйлийг хоргүйжүүлдэг. Элэгнээс ялгарч байгаа цөс нь хүний биед орж ирсэн өөх тосыг задалж байдаг. Түүнээс гадна янз бүрийн бичил биетний солилцоо, уургийн солилцоо, давс усны солилцоо, амин дэмийн солилцоонд оролцож багадсан бодисыг их болгох, ихэдсэн бодисыг багасгаж байдаг учраас чухал бөгөөд хайрлаж явах эрхтэн гэжээ.
Тэгээд Элэг юунд дургүй вэ? гэвэл өтгөн хийцтэй цай, буцалгасан өтгөн аарц, халуун ногоо, кофе, шоколад, утсан хиам, утсан гахайн мах, утсан загас, хоносон хоол, цуу, кетчуп, бусад амтлагч, шарсан төмс, тарган хонины мах гэчихэж.
Хүүхэд байхад халаасан хоол мөн чиг их иддэг байсан шүү,ккк. Хийцтэй цай, аарц их ууж байсөөөн. Сүүлийн үед иймэрхүү мэдээллийг олж мэдээд эдгээр хоолноос татгалзаж эхлээд байгаа шүү, бас чиг гэж.
Алим, алимны компот, лийр, усан үзэм, загас, тахиа, үхрийн мах, хярам, төрөл бүрийн байцаанууд, түүхий лууван, цагаан будаатай хоол элгэнд сайн гэнэ ээ.
Бас элгэнд сайн хоолыг их иддэг юм байна шүү. Сайн муу хоёр нь тэнцээд балансалж байгаа байх аа гэж тайвширлаа.
За тэгээд кофе элгэнд муу, бас хүний зүрх судасны ажиллагаанд муу гэж сонсож байсан болохоор кофе уухаа болихоос гэж байтал
1. Кофе биеийг сэргээж насыг залуужуулна.
2. Кофе хорт хавдраас сэргийлнэ.
3. Кофе циррозын эсрэг үйлчилгээтэй.
4. Кофе цөсний чулуу үүсэхээс сэргийлнэ.
5. Кофе бэлгийн чадварыг сайжруулдаг.
6. Кофе зүрхэнд сайн.
7. Кофе хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэдэггүй.
гэж гарчиглаж байгаад тус тусад нь ашиг тусыг нь бичсэн байх юм. Бас
-Зүрх судасны болон хөөрдөг, зүрх дэлдэг өвчтэй хүмүүс кофег хэмжээ хязгаартай хэрэглэх ба зарим тохиолдолд хэрэглэхийг бүр цээрлэдэг.
-Мөн ходоодны үрэвсэлтэй, ялангуяа ходоодны шүүс, хүчил нь ихэдсэн, ходоодны болон 12 нугалаа гэдэсний шархтай хүмүүст зохимжгүй гэж зөвлөсөн байх юм.
Тэгэхэр одоо сайн тал ихтэй юм байна гээд кофегоо уусан нь дээр үү?
Эсвэл тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалдаг юм уу?
Кофе уухдаа чихэргүй, сүүгүй хар кофе уух нь сайн юм болов уу? Эсвэл сүүтэй, чихэртэй нь дээр үү?
Кофег өтгөн найруулж уух нь сайн уу? Кофегоо багавтар хийж шингэвтэр уух нь дээр үү?
Буцалгадаг кофе сайн уу? Уусгадаг кофе хэрэглэх нь ямар вэ? Таны бодлоор аль брэндийн кофе хамгийн сайн нь вэ?
Та нар минь кофены тухай сонссон, дуулсан, мэддэг, өөрөө хэрэглэхэд ямар байдаг тухай мэдээллээсээ хуваалцана уу гэж хүсч байна.


Сэтгэгдэлүүд:
Натураль хар кофе уухын ашиг тус
Олон жилийн турш хүмүүс кофе нь хүний биед хортой юу эсвэл ашигтай юу гэдэг талаар их маргаантай байдаг байлаа. Гэтэл саяхан Японд хүмүүсийн дунд судалгаа хийж үзэхэд хар кофе нь хүний биед эерэг нөлөөтэй болох нь батлагджээ.
Япончуудын дунд одорт 4-5 удаа хар кофе уудаг хүмүүс хорт хавдараар өвчлөх магадлал хамгийн бага байгаа нь судалгаагаар батлагджээ. Кофе уудаггүй хүн нь уудаг хүнээсээ хорт хавдараар өвчлөх магадлалаар эрэгтэй хүн 0.65 эмэгтэй нь 0.72 %иар их байна. Хүмүүс амьдралынхаа туршид өөрсдийнхөө сэтгэл санааг тайвшируулахын тулд янз бүрийн зүйлийг хэрэглэж иржээ. Жишээ нь тамхи, кофе, цай, элдэв янзын үнэр бүхий цэцэг навч гэх мэт. Тэр дундаас хүний эрүүл мэндэд тустай зүйлүүд нь улам ихээр тархаж, харин хортой зүйлүүд нь аажмаар хүмүүсийн хэрэгцээнээс гарч байна. Орчин үед тамхи татах, архи уух зэргээр сэтгэл санаагаа засах муу зуршлыг хүмүүс гээж хаяж байна. Үйлчилгээний газрууд тамхигүй үйлчилгээг сурталчилж, зарим цэнгээний газрууд машинтай хүмүүст согтууруулах ундаагаар үйлчлэхгүй тэр бүү хэл архи худалдахын эсрэг сурталчилгаа хийж байна. Өндөр хөгжилтэй орнуудад нийгэмшил болон ажлын ачааллаас болооод стресс ихсэж байгаа энэ үед хамгийн ихээр тархаж байгаа зүйл бол кофе шоп дэлгүүрүүд юм. Ажлын ачаалал ихтэй үед алжаалаа тайлан тайвширахад туслах зүйл бол кофе гэдэгт хэнч маргахааргүй болжээ. Энэ мэтээр хар кофе нь сэтгэл санаа тайвшруулах, цусны эргэлтийг сайжруулах гэх мэт хүний биед олон сайн нөлөөтэй юм.
Гэхдээ кофе уухдаа ямар кофе уух вэ гэдэг нь бас чухал. Монголчууд кофег сүүтэй, сахартай уудаг. Энэ нь чихрийн шижин өвчин үүсгэх болон таргалуулах муу талтай юм. Мөн манайхны уугаад байдаг уусдаг кофе буюу инстант кофе нь хүний биед сөрөг нөлөө үзүүлж байдаг байна. Жишээ нь инстант кофе нь хоолой гашуун оргиулах, зүрх дэлсүүлэх, ходоодны шарх сэдрээх аюулыг бий болгож байна.
Сүүлийн үед дэлхий нийтээрээ кофе уудаг хүмүүс натурал кофе буюу манайхны хэлж занашсанаар чанадаг кофег чихэргүй, кремгүйгээр ууж занашиж байна. Энэ нь хүний цусан дахь холестринийг зайлуулах сайн талтай бөгөөд таргалалтын эсрэг жоронд хар натурал кофе ордог билээ. Гэх мэтчилэн сайн муу олон талтай тохируулж хэрэглэвэл биенд тустай.
Япончууд хүнсэндээ дэлхийд хамгийн найдвартай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүс. Тэд өдөрт дор хаяж 4 аяга натураль хар кофе уудаг нь ийм л учиртай юм байна.
joriig ni taaruulah l heregtei bh gej bodoj bnam. sain gd ih uul;gui muu gej ogt amsalgui bhgui taaruulaad hereglevel gaigui bh gej bodoj bhn.
цирроз-хавдар 2 нэг үг үү? 2 өөр утгатай үг үү?
ус уу ус уу амар зүгээр элдэв хардлага сэрдлэггүй
Your habit may actually be good for you.
Regular coffee consumption reduces the risk of stroke in women, according to a new study. The study, published in Circulation: Journal of the American Heart Association, shows that women who drank four or more cups of coffee a day had a 20% reduced risk of stroke compared to women who had less than one cup per month. Drinking two to three cups per day reduced risk by 19%. Drinking a cup five to seven times a week reduced risk by 12%.
Researchers analyzed data on 83,076 women who participated in the Nurses' Health Study. Participants began the study in 1980 with no history of stroke, heart disease, diabetes, or cancer. Every two to four years, the women filled out food frequency questionnaires about their diets. During the study, which lasted 24 years, 2,280 strokes were documented.
The benefits of coffee are much more significant for nonsmokers. For women who had never smoked or quit the habit, drinking four cups or more of coffee a day was associated with a 43% reduction in stroke risk. For women who smoked, drinking four cups or more was associated with only a 3% reduction in risk.
“The potential benefits of coffee cannot counterbalance the detrimental effects smoking has on health,” Esther Lopez-Garcia, lead author of the study and assistant professor of preventive medicine at the Universidad Autonoma de Madrid, Spain, says in a news release.
In addition to smoking, having high blood pressure, diabetes, or high cholesterol also neutralized the coffee effect.
The benefits do not appear to come from caffeine. Participants who drank tea and caffeinated soft drinks did not experience the same reduction in stroke risk. “This finding supports the hypothesis that components in coffee other than caffeine may be responsible for the potential beneficial effect of coffee on stroke risk,” Lopez-Garcia says. “Antioxidants in coffee lower inflammation and improve blood vessel function.
“The beneficial effects of coffee can only be applied to healthy people," she says. "Anyone with health problems that can be worsened by coffee ( insomnia, anxiety, hypertension, or heart problems) should talk to their doctor about their specific risk.”
And the data suggest that women still need to pay attention to any stroke risk factors they may have. Drinking coffee will not make those risk factors go away.
And then, if somebody smokes and drinks coffee...?
Оюунаа: Кофе ч сайхан л даа. Хавдар цирроз 2 ижил утгатай эсэхийг эгч нь мэдэхгүй шд. Эмч хүмүүс хэлээд өгөх байх аа. Элэгний цирроз л гээд бдгийн, элэгний хорт хавдар биш юм уу?
Эгч нь өдөртөө тийм олон аяга уудгүймөөө. Үсрээд л нэг аяга.
Зоригт: Нээрээ нэг уугаад сурчихаар тэрнийгээ үгүйлээд бдг болчихдог шүү. МГЛ-д байхад өглөө ажилдаа ирээд заавал нэг аяга кофе ууж бж ажлаа эхэлдэг бж билээ. Уухгүй л бол нэг юм дутагдаад,ккк.
Хэнхэг: Чанадаг кофе нь сайн гээд л бхын билээ, хүмүүс. Ус уухаар сураагүй болохоор амнаас уначих гээд бас хэцүү бдгиймаа,ккк.
Орди: Харин тм, зарим нь сайн л гэхийн, зарим нь муу л гэхийн. Олон туршилт хийгээд нэгдсэн нэг дүгнэлт гаргаж болдоггүй м байх дааа.
Анагаах ухаан: Эмч хүн сайн гэж бгаа болохоор уугаад бдг хэрэг эээ.
Орди: Эрэгтэй хүнд бас адилхан сайн байх өөө.
Хувилгаан: Кофе тэгээд сайн гээд байгаамуу, муу гээд байгаамуу?
Лена: 2-оос илүү уухгүй бсн нь дээр байх аа.
оюунаа сайн сайн уу хө
хайр нь ирээд завгүй болоо юооооёёёёё
цирроз хавдар 2 нэг утгатай л юмшиглэээ
Оюунаа: Тийм үү? Аан за за. Мэдэж авлаа. Баярлалаа.
Циррози элэгний хатуурал, үйл ажиллагааны алдагдал
cirrhosis is scarring of the liver and poor liver function as a result of chronic liver disease
аа харин өнөөх нь
epatocellular carcinoma is cancer of the liver. ийм юм байна . илрэх шинж тэмдэг бөгөөд зовиур, өвчтөний тавилан зэрэг нь бас хөөрхөн их ялгаатайм байна. архи уух, бас бохир тариур хэрэглэх, бэлгэвчгүй яалцаад байвал гепатит С халдах боломжтой цаашлаад элэгний хатуурал, хавдар болох сууриа тавьдийм гэж байна шөө цаана чинь
Rush: Хэтэрхий их уудаг бол бас жаахан дэмий байх аа.
Хэнхэг: өө за за. Өөр зүйлүүд юм уу? Баярлалаа, миний дүү.
neg bol sain, neg bol muu gedeg tul dundajii ni l baridag...
ter 13 t bgaa doovtor odoo xel gej aimriimaa
xarin texee, xumuus shig nex chuxald bodoj xudaldaj avdaggui.
Kofe uuj sergene ch gej yadiin uuxgui sulbaina ch gej yadiin, xunii setgeliin l asuudal shdee, te...kkk
Хамгийн сайн нь чанах , гэрээр дүүрэн кофе үнэртээд...
Хар кофе чихэргүй уух ч гоё, манай хар хүн ядрахаараа хар кофэнд конъяк архи хийжээгээаал уугаад хөлс нь гараал ажлаа хийгээд л суугаад байдаг. Өвөл бол нээх дулаацдаг гэхгүй юу
За цирроз, хавдар 2-ын ялгааг сайн мэдэж авлаа шүү, баярлалаа.
Би, тэр чихэр шохлаад иддэггүй ч дуртай "эсгэлэн" амтны маань гор гэж байгаа л байхдаа тэ, биенд мээнь...
Ангараг: Сайн байна. Элэгний дургүй зүйлийг хэрэглэдэггүй бол онц, сайн хүүхэд бна аа, чи.
xun oilgoxiin arga alga
Юу юуны үйл ажилгаанд ч сайн гэлээ...
Би хар кофенд дургүй ээ. харин Есспрессо бол уучина. Их ядарсан үед.
Ихэвчлэн сүүтэй талдаа, латте, каппучино энэ тэрд илүү дуртай.
Уусгадаг кофенд ёстой дургүй. өтгөвтөр кофенд дуртай. Ер нь сайн кофе уух дуртай.
Кофены фирмийн хувьд улс улс өөр өөрийн гэсэн нэртэй кофенууд байдаг байх өө. Би энд бол Tschibo-оос их кофе авдаг. Хямд бөгөөд сайн. Ер нь 100 хувийн Arabica кофе авдаг.
өнөөдөр яаг наадхын чинь бодоод л суужийсын...
тэгвэл манайхан буруу яриад байдаг болж таарчээнуудаа...
Кофе гээч ундаа нь халуунаар чанаж ууваас цэвэр ашиг тус нь байдаг. чиний оруулсан кофений ач тус бүгд үнэн байна, харин нэг зүйл мартсан байх шиг. Эр хүний гайхуулах эрдэм чадвартай бас ихээхэн холбоотой, тэр нь цаагуураа түврүү булчирхайн үрэвсэл, өмөнүү үүсэхээс сэргийлдэг гэж.
Бас нэгэн чухал ач холбогдол нь цөсийг сайтар хөөнө, хаван буулгана, биеийн мууг хөөн зайлуулах гэж байгаа.
Унтахдаа ч уудаг байвал сонин л байгаа даа. Тэгэхээр нойроо би өөрөө удирдаж чадаж байна гэсэн үг үү?
Эмбий: Огтоос хэрэглэдэггүй юм уу???
Apabst: Чанадаг кофе л ОК юм байна даа.
Оюунаа: Тэр 2 цирроз, хавдар 2-ыг ондоо зүйл гэжийн. Нэг зүйл мэдэж авлаа, харин.
Блогтын аргыг туршина аа,ккк.
Цэц: Хэхэхэ, зөв шд. Эрүүл мэндээ өөрөө л хамгаалах ёстой юм чинь.
Бут: Аан за за. Бас дахин кофены чухал ач тусыг нэмж мэдэж авлаа. Баярлалаа, найз аа.
Хэхэхэ, лут их кофе уудаг айл байна даа, танайх чинь. Унтахдаа кофе уудаг ч нам унтаж чаддаг бол эрдэмтэй чадалтай хүн юм чи, нойроо удирдаж чадаж байна, мундаг.
Бут уу? нойроо бөгөөд бөөрөө удирддаг гэж үү,кккк.
Julia: За, мэдлээ. Сэжгээр өвдөж сүжгээр эдгэдэг гэж үг бас байдаг даа, тээ.
Жаагий: Таарахгүй байгаа бол уухаа больсон нь зөв дөө.
Сэтгэгдэл үлдээх: