Саяхан инээхүү дээрээс "Төгс эхнэр" гэдэг оросын нэг кино үзлээ. Хөөрхөн кино юм өөө.
Нэг залуу хосын амьдрал гарч байна аа. Эхнэр нь дуулах сонирхолтой байсан боловч нөхөр нь түүнийг ня-бо-гийн ажилд оруулчихсан. Хоёул амьдралын төлөө өглөөнөөс орой болтол ажиллацгаана. Орой гэртээ сульдаж ядарсан хүмүүс ирэхэд хоосон хөргөгч, хөндий байр угтана. Нэгэнт хэтэрхий орой болсон болохоор хоол хийгээд байх цаг ч байхгүй, чадал ч байхгүй. Бэлэн хоолоор аргацаана. Нөхөр эхнэртээ бухимдаж эрт ирж хоол ундаа хийхэд яадаг юм бэ? Чамгүйгээр танай байгууллага сүйрэх гээд байна уу? Ерөнхий ня-бо ч биш нэг муу тооцооны ня-бо байж гэхчлэн уурлах юм. Орой боллоо. Эхнэр усанд орж анхилуун үнэр үнэртүүлэн толины өмнө нимгэн хөнгөн хувцастай эргэлдэхүйд залуугийн сэтгэл хөвсөлзөн өөрийн эрхгүй эхнэрийн зүг тэмүүлэх боловч өмнөхөн нь элдвээр хэлүүлсэн бүсгүй мөчөөгөө өгөхгүй "муу тооцооны ня-бо бас ядардаг юм шүү, уучлаарай" гэж хэлэн залуугийн хүсэл сонирхлыг үл хайхран буруу харан унтаад өгнө өөө, хэхэхэ.
Маргааш нь залуу ажил дээрээ нэг л урвагар, амьдрал нь ямар ч утгагүй мэт санагдана. Орой болжээ. Залуу гэртээ харих гээд явж байтал цас малгайлан орж зам битүү бөглөрчээ. Залуу ядарсандаа жолооны ард нойронд эрхгүй дийлэгдлээ.
Залуу 3 эхнэртэй болчихжээ. Ив ижилхэн зүс царайтай, ихэр 3 эхнэр. Гаднаас нь хараад хүн ялгахын аргагүй. Гэвч зан ааш огт өөр.
Нэг дэхь эхнэр - Ажил хэрэгч эхнэр. Бизнес ярин орой үдэш хэрэгтэй бол ажил хэргийн уулзалтанд гараад явах нь энүүхэнд. Түүнд эмэгтэй хүний ялдам ааш, наалинхай зан байхгүй. Тэр зөвхөн ажил л боддог эмэгтэй. Гэхдээ нөхөртөө анхаарал тавин бэлэг бэлэглэчихдэг.
Хоёрдахь эхнэр- Сайн, халамжтай гэрийн эзэгтэй. Хоол унд, боов талхыг янз янзаар нь хийж ширээгээ үргэлж амттай хоол цайгаар дүүргэнэ. Эр нөхөртөө хүссэн хоол ундыг нь хийж өгнө, хувцас хунарыг нь цэмцийтэл угааж цэвэрлэнэ. Гэвч түүнд амьдралын өөр зорилго үгүй. Сонирхож үздэг кино нь ТВ-ээр өдөрт гардаг савангийн дууриуд. Нөхөр түүнтэй ярилцах ямар ч сонирхолгүй.
Гуравдахь эхнэр- Мөнгө үрэмтгий, нэрд гарч яваа дуучин бүсгүй. Өөрийнхөө дуртай ажлыг хийж яваа аз жаргалтай нэгэн. Наалинхай, эмэгтэйлэг, эр нөхрөөсөө мөнгийг эвтэйхэн салгаж дөнгөнө. Сексийн ажилдаа санаачлагатай, шинийг эрэлхийлдэг бүсгүй.
Төгс эхнэр байхын тулд хүүхнүүд бид чинь 3-4 хүний рольд тоглох хэрэгтэй байдаг юм байна аа, хэхэхэ.
Мөнгө сайн олдог мундаг бизнесмэн, хоол ундыг төрөл төрлөөр нь амт, чанар, өнгө үзэмжтэй сайн хийдэг мэргэжлийн тогооч,нөхрөө хайр халамжаар дутаахгүй хувцас хунарыг нь угааж цэвэрлэж индүүдэж өгдөг сайн эхнэр, ор хөнжилдөө эр нөхрийнхөө хүсэл тачаалыг сайн хангадаг порно од байх шаардлага тулгардагийг анзаарсан биз дээ?
Зүүдлээд сэрсний дараа залуу амьдралын утга учрыг сая л нэг ойлгох шиг. Тэр хоёр хосын амьдрал аз жаргалтай, утга учиртай болж байгаагаар кино төгсөж байна лээ.
Киноноос авах сургамж:
Эрэгтэйчүүд, нөхрүүдэд: Эхнэртээ, найз бүсгүйдээ "төгс" байх шаардлага бүү тавь. Тэр хувь хүн. Эцсийн эцэст чамд хайртай, та хоёр хамт байснаараа аз жаргалтай л байж чадаж байвал бусад бүх зүйлийг шийдвэрлэж болно ооо.
Эхнэрүүдэд, хүүхнүүдэд, бүсгүйчүүдэд: Гэхдээ бүсгүйчүүд бид чинь "төгс" байхын төлөө тэмцэх хэрэгтэй шүү, тийм үү? 100% биш юм аа гэхэд 70-80% төгс рүү тэмүүлэх ёстой байх гэж би бодож байна.


Сэтгэгдэлүүд:
Ама: Яаааг үнэн, чамтай санал мөн сайхан нийлж байна даа.
Цэц: Харин тийм ээ. 2 талаасаа л харилцан ойлголцох нь их чухал юм уу даа.
gehdee ch muu tootsoonii nya-bo ch demii dee, ha ha
za hen gedegt aluulah bol?
Жудагтай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэсэн асуудалтай адил юм, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаад тодорхой бүлэг хүмүүсийн бодол санаанаас энэ аксиом гардаг.
Жишээ нь чи бол эр нөхөртөө магад 100 хувийн төгс эхнэр байг. Ойрын болон нэн алсын зорилгоор бол чи түүнд төгс биш шүү дээ, хэн нэгэн өөрийнхөө өнцгөөс л хэмждэг гэж хэлэх гээд байна л даа.
Бут: Гүй чи чинь яагаад ня-бог үзэхээ байчихсийн? Нэг ня-бо хүүхэн чамд нүүр өгөөгүй юм уу, хахаха. Яаааг л тийм болж таарлаа,ккк.
Аза: Гүй чи тэр хоол хийдэгт бүр дурлажээ, хэхэхэ. Чи хоол хийх дуртай байх аа, тээ. Сайхан хоол хийдэг эмэгтэй ч гоё л доо.
Wolf: За юу гэж дээ. Мөнгөөөр бүхнийг шийдэхгүй шөөөө. Эхнэрт тавигддаг шаардлага нөхөрт яг л адил тавигдана шд. Мөнгө, хайр халамж, сексийн чадвар гээд л...
эхнэр төгс байна гэдэг дэмий, ха ха. хэт эелдэг байх бүр заримдаа мангар юм уу гэмээр харагддаг байж.
etssiiin etsest muusain erchuudee bid 3bjiij l hureltseh yumuu ain?? yasan ih shunalvee geel helchuul aluulah yum boluu kkkk
Rush: 3 эхнэртэй залуу аймаар жаргачихсан, тэээ, хэхэхэ. 3 эхнэр утастаастай.
Медикал: Зөв шд, миний дүү. "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг сайхан үг байдаг шд. Санаж явахад бүтнэ ээ.
Бут: Хүүхдийн хүсэл зоригийг бүү мохоогтун,ккк. Болохгүй юм гэж байхгүй шд.
мэдэрээкэл 99 байхдаа яах вэ дээ, 100 гэдгээр нь л бүлтрэхгүй тийм ээ? эсвэл Нямгараг, Ундаакүү 2-т 33, 33ыг нь өгөөд өөрөө 34 гээд явахгүй, тээ? угаасаа л харна аа чамайг, ха ха
Rush: 2 биендээ л болж байвал бусад хүмүүс юу гэх нь ямар хамаатайн.
Бут: 33-ын бүлэг ээ? хэхэхэ. Ямар гоё нэр томъёо вээээ.
Эрчүүдээ юу гэж гоочлох вэ дээ. Тэдэнгүйгээр бидэн чинь аз жаргалтай амьдарч чадахгүй юм чинь дэээ.
Жаагий: хэхэхэ, бас л үнэн сайхан үг хэлчихлээ, чи. Дэмжиж байна, санал нэг байна.
28-33 алгасав.Санал бодлоо солилцжээ.
Чимгээитгэл: Харин хөөрхөн кино байна лээ.
Оюунаа: Би лав инээхүү дээрээс үзсэн. Хаа сайгүй байгаа байх өөө.
Туяанаа: Үзчихэд зүгээр л санагдсан.
Хувилгаан: Манай хувилгаан ч сүрхий бүсгүй шүү.
Нини: Нэр усаараа өөрчлөөд л. Танихаа болих нь байна шөөөө. Чи ч яахав дархан эхнэр 50% байхад яах ч үгүй байгаа биз дээ, хэхэхэ.
Оюунаа: Яагаад хэрэггүй гэж? Хүн мэдээж сайн, сайхан руу тэмүүлдэг болохоор шаардлага тулгарна аааа, яалт ч үгүй,ккк.
Туяанаа: Албагүй гээд бас нурмайгаад байжийиж болохгүй байх өө. Цоглог байна шүү, хүүхнүүд ээ,ккк.
Тунгаа: Миний дүү жаахан мөртлөө сүрхий хүүхэд шүү.
Silenttone: Мэдээж төгс нөхөр,ккк.
бас нөхөр нь хайртай бол эхнэрээ ядарсан байхад нь хайрлаад хоол нэхэж чадахгүй...
Бялзуухай: Ийм л сайхан бие биенээ гэдэг байхад л бүх зүйл сайхан болоод явчихна дөөө.
Lonely: Блогоор чинь орно оо.
xarin tugs er xun gevel 2-s iluug xolij xutgax baixaa
Насаараа харах юм чэн арай гайгүй юм харий гэж бодноо хө...
bayan xun chini olnii nudnii umnu il bdag uchir yu gej gachin yum daguulj yavax ve dee!
эрэгтэй хүний баян нь гоо үзэсгэлэн гэж байгаам даа ха ха
би бол төгс бус эхнэр хэхэ..
хэхэ
Блогтой хүн: Тэр бэлэг бас нөлөөлсөн байх аа, тээ.
Царай бас харна,тээ, хэхэхэ, зөв шд.
Wolf: Баячууд царай муутай ч гэсэн дандаа сайхан эхнэртэй байдаг юм уу?
Жиргээ: Аан, за за.
Хэлтэрхий: Их л үнэн үгс бололтой дог оо.
Амор: Зүгээр зүгээр, хоолноос бусад дээрээ ОК байхад л болий шд.
Вафль: Хайраар бүгдийг нь халхалж дийлэхгүй болов уу? яадаг бол?
Гого: Харин тийм ээ, хөөө.
Алтаргана: Хоёулаа л төгс рүү тэмүүлэх ёстой болов уу даа.
Арслантай авдар: Чадна, чадна.
гэснээс нэх гялалзууур шаавай авгай болхымсонн.. манай ажилд нэг тийм эгч байна аааа
сайн уу аниа
Сайхансанаа: Чи гялалзуур шаавай авгай болж чадна аа, би мэджийн.
Гого: Хэхэхэ, бас зүтгэл гаргахгүй бол болохгүй шд.
Соно: Хэхэхэ, өөрийгөө проценталж үзэж байгаан, хахаха.
Фрий: За чи асар зөв юм ярилаа даа. Буулт, буулт, буулт, харилцан буулт гэдэг чинь гэр бүлийн алтан дүрэм яах аргагүй мөн шүү.
Эмбий: За чи одоо 100% олцийн байжийж дахиад битгий илүү хараадий.
Жиргээ: Хэхэхэ, төгс эхнэр болох гээд зүтгээд завгүй,ккк.
Hilde: Үнэн үг, шар тос. Чи сайхан хэлжээ.
Сэтгэгдэл үлдээх: