Хайртай ээждээ

Сайн байна уу, ээж ээ? Сайхан намаржиж байна уу?

Өдөр бүр шахуу л утсаар ярьдаг байж энэ хүүхэд яачихаав гэж гайхаж байна уу?

Ээж ээ! Өнөөдөр ямар өдөр бил ээ? Бага охиных нь төрсөн өдөр шүү дээ. Та намайг бага байхад миний төрсөн өдрийг дандаа мартдаг байж билээ. Түүн шигээ бас мартчихсан уу, хэхэхэхэ. За за тоглосон юм өөө. Миний сайхан ээж мартаагүй байгааг охин нь мэдэж байна аа.

Миний төрсөн өдөр өө гэдэг чинь таны ч гэсэн баярын өдөр шүү дээ. Гэвч үнэндээ урьд өмнө нь би өөрөө л найз нөхөдтэйгөө эсвэл нөхөр, хүүхдүүдтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэдэг байснаас ижий таньдаа баяр хүргэж байснаа санахгүй байх юм. Муу охин юм даа, би.

Нээрээ та намайг төрөхөд бас дахиад л охин гээд сэтгэл дундуур байсан уу,ккк. Аав та хоёр юу ч ярьж байгаагүй л дээ, би зүгээр л саваагүйрхэж өнөөдөр гэнэт тэгэж бодоод, хэхэхэ. 2 охинтой байсан болохоор 3 дахь хүүхдээ хүү байх гэж горьдсон болов уу л гэж...

Ээж ээ, охидуудтай байх сайхан байгаа биз дээ? Нарийн ширийнээ ярилцаад сууж байхад.

Ээж ээ, танаасаа хол ирчихээд бодож суухнээ аав, ээжийгээ сайн асарч өргөж байгаагүй л хүн юм байна даа гэж би өөрийгөө дүгнээд. Арваад хоногтоо нэг, заримдаа сардаа нэг очиж уулзахдаа хүндэт зочин шиг танаар баахан хоол цай хийлгүүлж бөөн ажил удаж, дайлуулж дайлуулж аваад явдаг байж билээ.

Одоо охин нь бага багаар ухаарч байна. Ижийдээ очоод хөлийг нь, үсийг нь угааж өгч байя, усанд оруулж өгч байя, бууз, банш хийж бэлдэж өгч байя, хувцас хунарыг нь угааж өгч байя, гэр орныг нь цэвэрлэж өгч байя, ер нь л үр бүтээлтэй ямар нэгэн зүйл хийж өгөөд явж байя гэж бодоод байгаа. Ажилдаа ороод завгүй болчихоод хэлж байсан үгээ мартах вий дээ,ккк.

Шинэ байранд орохоор тань архитекторчоор зургийг нь гаргуулаад нээээх сайхан тохижуулж өгнө гээд толгойдоо төсөөлөөд бодоод л байгаа. Гал тогооны шүүгээнүүд, хоолны ширээ, зочны өрөө, тавилга, унтлагын өрөөний тавилгууд, цонхны хөшиг,гэрлийн бүрхүүл,ханын обой, коридорын хэсгийн тохижилт, ванны өрөө гээд л.

Гэхдээ одоо хол байгаа болохоор та хэд боломжийн хэмжээгээрээ тохижуулчихаарай. Охин нь очоод өөрчлөх зүйл байвал өөрчлөөд янзлаад өгнө өө.

Ээжийгээ аваад төрсөн нутгаар нь очно гэж бодож байгаа. Би өөрөө ч гэсэн унасан газар Улаангомынхоо эмнэлгийн хашаанд очиж хөрвөөе дөө,ккк.

Охинд нь бодож төлөвлөж байгаа олон зүйл байгаа. Очиж байгаад ээжтэйгээ шавиагаа ханатал ярилцана даа. Охин нь тун удахгүй тан дээрээ яваад очно оо.

Миний ээж энх тунх байж, урт удаан насалж, үр хүүхэд бидэнтэйгээ олон олон жил хамт байгаарай даа.

Ижийдээ захиа биччихсэн болохоор таньдаа тэвэрч үнсүүлсэн гэж бодоод охин нь төрсөн өдрөөрөө баяртай сайхан байх болно оо.

 

Бага охин нь.

 

Сэтгэгдэлүүд:

1. Жиргээ | 2009-11-02 07:44:48
negt
2. Жиргээ | 2009-11-02 07:47:25
Tursun udriin bayar xurgej,
Turuulsen eejid ni bas davxar az jargal xuseye!

Urgelj eruul enx, ineed bayasal duuren yavaarai
3. Жиргээ | 2009-11-02 07:48:05
kkk.....gesen ....g mini ix used bnashuu...kkk
4. SSunday | 2009-11-02 07:59:08
Жиргээ: Баярлалаа, Жиргэчкэ. Би ккк-д их дуртай шд,ккк.
5. LuZa | 2009-11-02 08:24:55
Миний хөөрхөн охин ийм ухаантай ш дээ ээж нь охиноо хүлээгээл суужийнаа

Охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе


Хихи


Аниадаа төрсөн өдрийн мэнд хүргэе
6. altargana | 2009-11-02 08:28:01
Төрсөн өдрийн мэнд хүргэе. Нээрээ ээждээ юу хийж өгч баярлууллаа гээд бодхоор тоймтой юм алгаа, харин өвдөж зовохоороо дууддаг, гэрт нь очоод баахан хоол цай хийлгүүлж идээд шил савтай юмыг нь хамж аваад буцдаг байж дээ. Бас л чам шиг одоо очихоороо тэгэх юм шүү ингэх юм шүүү гээд л боддогийн, үрийн санаа ууланд гэж үнэн юм даа
7. SSunday | 2009-11-02 08:33:42
Луза: Луза ээж ээ баярлалаа,ккк.
Алтаргана: Баярлалаа. Харин бодоод байхаар тоймтой зүйл орж ирэхгүй байгаамаа. Очиж уулзсан нь л их гавьяа байж дээ, хөөрхий. Очоод өөрчлөгдөхийг хичээнэ ээ.
8. freestyle529 | 2009-11-02 08:47:15
За эгчдээ төрсөн өдрийн мэндийг хүргэе. Сайхан ээжид нь ухаантай, сайн охин төрүүлсэнд нь баяр хүргэе. Ухаарч бодсоныг тань олон хүн уншаад ээжийгээ хайрлах сэтгэл төрсөн байх гэж санана. Санасан бодсоноо сааталгүй биелүүлээрэй гэж хүсье.
9. Эмбий | 2009-11-02 08:49:53
Төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе
Төрүүлж өсөгсөн аав ээжид чинь сүүн цацал өргөе
10. SSunday | 2009-11-02 09:02:08
Фрий: Баярлалаа, миний дүү.
Эмбий: Баярлалаа, миний дүү.
11. medicalscience | 2009-11-02 09:17:12
сайхан эгчдээ, ээж тань баярын мэнд хүргэе. ээжийгээ очоод сайхан асраарай, нээх хөөрхөн байдаг ш дээ ээж нар, баярлаад л, ёстой сайхан хүмүүсдээ.

Юу гэнээ манай нутгийн аниа байна уу үгүй юу. Увсын Улаангом уу?
12. SSunday | 2009-11-02 09:29:57
Медикал: Баярлалаа, миний дүү. Увсын Улаангомд төрсийн шд, эгч нь. Аавын маань аав Завханы Алдархааны хүн.Тэгээд аавыгаа дагаад Завханых гэж явна. Заримдаа Увсынх гэнэ,ккк.
13. erhtsas | 2009-11-02 09:40:19
Төрсөн өдрийн мэнд хүргэе хөөрхөн аниадаа.

Сая би ээжтэйгээ баахан яриад сүүлдээ ярих ч юмгүй болчихоод баахан инээлээ ш д. Эрхлээд л, элдэвийг хүүрнэж суух ээжтэйгээ байх сайхан юмаа. Шинэхэн долоо хоног минь сайхан эхэлж байгаа шиг таны ч бас шинэ долоо хоног сайхан эхэлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсье!!!
14. SSunday | 2009-11-02 10:02:24
Эрхцас: Баярлалаа, миний дүү. Энэ 7 хоног сайхан эхэлж байна аа. Төрсөн өдөр минь болоод л.
15. Nini | 2009-11-02 10:18:33
Заааа төрсөн өдрийн мэнд хүргэе эээ. Аз жаргал инээд хөөр энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье. За байзооо эгчээ тэгж дуудууулах гээд байдын нэг удаа эгч гэж хэлжууугаад ҮНСЧИЙ ЯААА.
Ийм хөөрхөн хүүхэн төрүүлсэн аав ээжид нь Ханийнх нь үрсийнх нь өмнөөс баярлалаа гээд хэлчүүл яахол хэхэ. Сайхан ээжид нь эрүүл энх сайн сайхан аз жаргалыг хүсье. Сайхан ханьд нь гурван хөөрхөн үрд нь бас баяр хүргэнэ ээ. Тэдний ч бас баяр.
16. SSunday | 2009-11-02 11:12:09
Нини: Баярлалаа, Ниничка. Бүгдийн баяр болжийноо, гоё, гоё. Сайхан байна аа.
17. gorzook | 2009-11-02 16:18:26
Sunday эгч төрсөн өдрийн баяр хүргэе! Удахгүй ээждээрээ очоод хамтдаа сайхан тэмдэглээрэй!
18. berkhembolor | 2009-11-02 18:02:33
төрсөн өдрийн мэнд хүргэевэрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.Үргэлж өөдрөг цоглог байгаарай!
19. berkhembolor | 2009-11-02 18:03:18
төрсөн өдрийн мэнд хүргэе.Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.Үргэлж өөдрөг цоглог байгаарай!
20. Oyuna | 2009-11-03 12:49:32
хайртай эгчдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд цоглог хөөрхөн инээдээрээ үргэлж инээж яваарай миний хонгор эгч

таныг төрүүлсэн ээж агуу хүн байлгүй яахав ийм сайхан уужуу сэтгэлтэй охинтой хүн жарганаа
хайртай ээжид нь урт удаан наслахыг ерөөе..
та амласнаа харин биелүүлээрэй..
алаг хөөрхөн үрсэд, амьдралынх нь хань агаадаа бас баяр хүргье
21. Oyuna | 2009-11-03 12:51:52
хоцорч мэнд хүргэсэнд уучлаарай.. шалгалт дөхөөд завгүй энэ баасанд очиж амжихгүй болтой...түмэнтээ уучлал хүсье

зөндөө ярих сонинтой...кккккккккк
22. эрхэм цэцэг | 2009-11-03 12:55:19
оройтсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргье ээ
23. chimgeeitgel | 2009-11-03 14:29:23
өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе. мөн гэрийнхэнд нь аз жаргалыг хүсье.
24. amor | 2009-11-04 12:40:04
төрсөн өдрийн мэнд!
нээх хөөрхөн ээжийн охин шүү...
25. apabst | 2009-11-05 00:19:10
happy birthday to you.
26. Mr.Freeman | 2009-11-05 00:24:40
төрсөн өдрийн баярын мэнд хүргэе
27. SSunday | 2009-11-05 03:27:53
Горзоок: Баярлалаа, миний дүү. Удахгүй ээж дээрээ очих гэж байгаа.
Эрхэмболор: Баярлалаа.
Оюунаа: Баярлалаа, миний дүү. Ээждээ амласнаа биелүүлэхийг хичээнэ ээ. Шалгалт шүүлэг эхлэх гээд завгүй байгааг чинь ойлгож байгаа. Боломжоороо л нэг хүрээд ирээрэй. Тэгээд сайхан хууч хөөрье өөө.
Эрхэмцэцэг: Баярлалаа. Оройтоогүй ээ,ккк.
Чимгээитгэл:Баярлалаа, миний дүү.
Амор: Баярлалаа, миний дүү.
Apabst:Баярлалаа, миний дүү.
Mr.Freeman: Баярлалаа.
28. *САЙХАН САНАА* | 2009-11-05 09:11:33
ай даа.. алхамын газар байж л очихгүй залхуураал гуйлгаж байж очдог би нээрээ хэнсэн билээ... хэнээс гарсан хэнсэн билээ ...

ээждээ өнөөдөр очино доооо........
29. Ангараг | 2009-11-07 13:34:30
Өнгөрсөн хэдий ч Сандэй эгчдээ төрсөн өдрийн баярын мэнд хүргий. Үнсий бас.
Ижий охин хоёрт хамгийн сайн сайхныг хүсий.
30. pinkrose | 2009-11-09 13:19:20
Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе Сандэй эгчдээ
31. shulgashaazgai11 | 2009-11-11 06:05:28
sainuu egee uuchlaarai tanaihaar oroogui zunduu udchihsan bnaa zunduu uuchlaarai bas tursun udriin mend ter udur uul n ene bichlegiig unshsan hernee setgegdel uldeeh geed boloogui ee ta min uhaalag sain hun saihan eejiin hersuu ohin bolhoor hussen buhen tani setgegchlen buteh buizaa.
32. Hilde | 2009-11-11 14:06:18
өө өнгөрчиж гэхдээ төрсөн өдрийн мэндийг ээж охин 2-т хамтад нь хүргэе..
33. ЗОРИГТ8 | 2009-11-12 17:03:15
33-t
34. tsets31 | 2009-11-13 01:36:36
bi bas boddiin xuuxduud tomrood irexeeree l torson odroo miniix gd omchlood etseg exdee oldoxgui temdegleed alga bolchixdog getel ygtaa ene odriig eej ni ch gesen tesen yadan xuleedeg shuu dee odoo bol bi xuu oxiniixoo torson odriig ooriix yum shig l dogdlon xuleedeg.gexdee tom bolood xuuxduud maani bas l ene odriig eejteigee ongoruulsnees naiz noxodteigee ongoruulsen ni deer gd l alga bolj ogno doo......
35. SSunday | 2009-11-13 09:49:22
Сайхансанаа: Ижийдээ байнга очиж байгаарай.
Ангараг: Баярлалаа, миний дүү.
Pinkrose: Баярлалаа.
Шулгашаазгай: Баярлалаа, миний дүү. Дүүгээ завгүй байгааг ойлгож байгаа. Хайрынх нь захиаг хамтдаа уншаад дүүгийнхээ өмнөөс баярлаад сууж байгаа.
Hilde: Баярлалаа. Кредит картны чинь учир олдсон биз дээ?
Зоригт: Баярлалаа, эчнээ танил дүү минь.
Цэц31: Хэзээ хойно л өөрөө баярлаад зогсохгүй ижий минь баярлах учиртай гэдгийг ухаарч байна даа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.